8o
Улаанбаатар хот
mobile menu

60 тэрбумынхны дараагийн зоог ХАРМАГТАЙН ОРД

2017-08-30 11:15:50

Монголын улс төрд салхи савир оруулахгүй л бол эрх мэдэлтнүүдийн шуналын тулам дүүрэхгүй нь тодорхой болов. Тэд гудсан доогуур Монголын хамаг баялгийг гулгуулсаар дуусгахаар шунаж байна. Тэдний тулман дахь мөнгөний тоо, хэмжээ улам л өсч, харин ард түмний халаас урвуу хамаарлаар дундран шавхагдсаар байгаа нь гашуун хэдий ч үнэн.

Тэдний халаас эхлээд 60 тэрбумаар хэмжигдэж байв. 2016 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулахаасаа өмнө тэд 60 тэрбумыг хэрхэн босгох тухай л ярилцаж зүрхэлж байсан. Тэд гэж хэнийг хэлээд буйг уншигчид одоо хэдийнэ нэр, зүс мэддэг болсон гэж тааж байна. М.Энхболд тэргүүтэй намын толгойд сандайлагсад, Ж.Эрдэнэбат тэргүүтэй засгийн толгойд залрагсад, Ц.Сандуй тэргүүтэй албан тушаалын сэнтийд зүүгдэгсдийг хэлж буй.

60 тэрбумын тулам одоо цадиггүй их болсон. УИХ-ын сонгуульд олонхи болсон 2016 оны сонголтыг 60 тэрбумын бүлэглэл гэх цөөхөн хүн өөрсдийн зоог хүртэх боломж гэж харсан нь одоо танигдаж эхэллээ. Сайд нар концесс нэрээр 800 тэрбумыг халаасалсан тухай дуулиан ид өрнөж байна. 60 тэрбумыг хэрхэн туламлах тухай ярьж байсан бүлэглэл өдгөө 800 сая, цаашлаад бүхэл бүтэн Монголын баялгийг цөлмөх талаар бодож байна. Үүний нотолгоо нь алт, зэсийн асар их баялаг бүхий Хармагтайн орд юм. Оюутолгойгоос дутахгүй нөөцтэй Хармагтайн ордыг монголчууд бараг л мэдээгүй, дуулаагүй байгаа. Аргагүй. Эрх мэдэлтнүүд тус ордын хувь заяаг ард олноос аль болох далд байлгаж, хөшигний ард нууцаар зооглох санаархалтай байсан учраас аргагүй юм.

Анзаарвал, аль эрт буюу 2010 онд нөөцийг нь тогтоож, “Занаду майнз” гэх Австралийн уул уурхайн компанийн эзэмшилд очжээ. Гэтэл тус компани нь аль хэдийнээ Австралийн хөрөнгийн бирж дээр IPO гаргаж 24 сая доллар босгочихсон байх юм. Компанийн зах зээлийн үнэлгээ нь өдгөө 64 сая ам.доллар гэнэ. Анх “ALS Group” Монголд Рио Тинтогийн эзэмшилд байдаг Оюутолгойгоос дутахгүй том орд Монголд нээгдлээ гэж зарласан байдаг. Энэ ордын баялгийг дэлхийд гайхагддаг Индонезийн Грасбергийн уурхайтай зүйрлэж болох юм гэжээ. Дэлхий нийтэд ийнхүү ил тод болсон том баялаг монголчуудын хувьд саяхныг хүртэл огт мэдэгдээгүй байсан нь тун хачирхалтай. Газрын доорх баялаг бол ард түмний өмч гэж Үндсэн хуулиндаа хүртэл заачихсан улс хэрнээ ард түмэн нь баялгаа мэдээгүй байсан нь тус ордыг цөөн тооны улстөрчид, бүлэглэл өөрсдийн бялуу байдлаар сэмхэн хувааж “цуслах” гэсэн санаархалтай холбоотой нь одоо ил болж байна.

Тэгвэл тэрхүү дэлхийд гайхагдаад байгаа Хармагтайн орд гээч нь хэдий хэр баялагтай юм бэ. Хармагтайн орд ЖОРК-ийн тайлангаар 1.533 сая паунд зэс, 2 сая унциас багагүй алт бүхий 203 сая тн хүдрийн нөөцтэй. Харин хамгийн өндөр агууламжтай хэсэг нь 0.47 хувийн зэс, тн тутамд 0.59 гр алт бүхий 56 сая тн хүдэр байгаа юм. Одоогийн байдлаар компанийн хайгуул хийсэн талбай нь нийт лицензийн талбайн бага хувийг эзэлдэг гэж байгаа. Цаашдаа нөөцийн хэмжээ нэмэгдэх боломжтой гэсэн үг л дээ. “Занаду Майнз"-ийн захирал Эндрю Стюарт “... Хармагтайн порфирийн төрлийн алт, зэсийн орд бол Монголд төдийгүй дэлхийд дээгүүрт орох алтны нөөц юм. Энэ төсөл нь эдийн засгийн хувьд өндөр ашигтай, нэн ховор алт, зэсийн ордод тооцогдож байна” гэж ярьжээ.

Монголчууд улстөрчдийн харалган шийдвэрийн үрээр том ордуудаа ашиг хүртэж чадалгүй харийнханд алдчихаад байгаа. Оюутолгой, Цагаан суварга зэрэг томоохон ордууд цөөхөн улстөрчдийн халаасыг зузаалснаас өөр үр ашиг, өгөөжийг Монголын ард түмэнд авчраагүй нь харамсалтай үнэн юм. Одоо нэгэнт байгуулсан гэрээний хор уршгийг хүлцэнгүйгээр хүлээн зөвшөөрч, баялгаа гадаад руу сохор зоосны хонжоогүйгээр ачуулж, улс минь өөрөө дампуурлаа зарлахын наахнатай өлөн зэлмэн туйлдаж байгаа билээ. Хармагтайн ордын хувь заяа ч тэдний араас одоход ойрхон байна.

Одоогийн Засгийн газар мөн л Тогтвортой байдлын гэрээ гэгчийн “Занаду майнз” компанитай байгуулахаар зэхэж байгаа нь тодорхой боллоо. Энэхүү гэрээг байгуулах тохироогоор Засгийн газраа аварч үлдэх төлөвлөгөөг ч хэдийн бодож олжээ. Монгол Улс түүхэндээ дөрвөн удаа Тогтвортой байдлын гэрээ байгуулж байсан. Тэр тоолонд монголчууд хохирч, гадаадууд хожиж байсан гэхэд болно. Бороо гоулд, Цайрт минерал, Нарийн сухайт, Оюутолгойн тогтвортой байдлын гэрээг бид санаж буй. Шулуухан хэлэхэд, гэрээг байгуулахад гар бие оролцсон улстөрчид тухайн үедээ маш их хэмжээний авилга, шан харамж авсан тухай одоо ч яригддаг.

Түүний нэгэн адилаар Хармагтайн ордын тогтвортой байдлын гэрээ их хэмжээний мөнгө дагуулж байгаа нь ойлгомжтой. Тиймээс ч Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ гэрээг байгуулах тун сонирхолтой байгаа бөгөөд бүр ирэх аравдугаар сард гэрээг үзэглэхээр тохиролцож байгаа гэсэн мэдээлэл бий.

Харин ингэхийн тулд түүнээс өмнө Засгийн газар огцрох ёсгүй. Бүр тодорхой хэлбэл, энэ Засгийн газар тогтож үлдсэн тохиолдолд л Хармагтайн ордын тогтвортой байдлын гэрээ байгуулагдана. Эс бөгөөс бүх эрх ашиг нуран унана. Ийм л учраас Засгийн газрыг ямар ч үнээр хамаагүй барьж үлдэхээр улайрч байгаа хэрэг. Жиг жуг дуулдах нь, УИХ-ын гишүүдийг Хармагтайн ордын гэрээнээс орж ирэх мөнгөөр урхидаж, Засгийн газрыг огцруулахын эсрэг санал өгүүлэхээр тархидаж байгаа сурагтай. Үнэн худлын хэн мэдэх.

Тогтвортой байдлын гэрээг дагаж ямар хэмжээний лобби, мөнгө, эрх ашиг яваа вэ гэдэг нь бас анхаарал татна. Энэ гэрээг байгуулахаар санаархаж буй хийгээд Хармагтайн ордыг одоо хүртэл нууцалж ирсний учир жанцан эндээс л олдоно. Гэрээний урьдчилсан нөхцөлөөр бол Хармагтайн ордын 34 хувийг Монголын Засгийн газар эзэмшинэ. Харин “Занаду Майнз” 51 хувийг нь эзэмшинэ. Үлдсэн 15 хувийг тэгвэл хэн эзэмших вэ.

Үүний хариулт нь одоогийн Засгийн газрын уул уурхайн ашиг сонирхол бүхий сайдууд, эрх мэдлийг мөнгө хүүдийлэх хэрэгсэл болгож буй хэсэг бүлэг улстөрчдөд нуугдаж байгаа нь гарцаагүй.

Тэд 60 тэрбумыг ярьдаг байснаасаа хэтэрч, одоо Монголын хамгийн том баялаг руу шунан дайрч байгаа нь энэ. Монголын баялгийг зоог гэж харж буй тэдэнд бялуугаа тавтай сайхан зооглох боломж харамсалтай нь олдохгүй болов уу гэж найдаж байна. Монголын минь заяа өндөр билээ. 

Д.Дамдинжав

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Гэрлээ
“REC” ХХК буюу Шинэ өргөөгийн барьсан ЗАХИРАЛ П.ЭРДЭНЭХҮҮ ТА ХЭДЭН ХҮҮХДИЙН АМИЙГ АВЧ БАЙЖ ТОГЛООМЫН ТАЛБАЙН ГАЗРЫГ ӨГӨХ ВЭ
2017/08/30 195.123.218.203
Гэрлээ
“REC” ХХК буюу Шинэ өргөөгийн барьсан хороолол m2 хүрэхгүй байгаа юм байна
2017/08/30 87.118.116.12
Naiz
Ed nariig bol Bayartai ni Elbegdorjtoi ni dvvjleh Ch bagadaad baina hu
2017/08/30 85.226.138.214
Ло
60 тэрбум бол өнгөлөн далдлалт. 800 тэрбумыг Ми овогтын фракцийнхан сэмхэн хуваагаад идчихсэн нь ил болсон шдээ.
2017/08/30 202.55.191.102