Багшийн цалинг нэмэгдүүлж, амьжиргааны түвшинг нэмэх шаардлагыг энэ сарын 17-нд Засгийн газарт хүргүүлж, түр хороо байгуулаад байгаа билээ. Тэд 2017 оны 9 дүгээр сард багтаан багшийн цалингийн доод хэмжээг 1.6 сая төгрөгт хүргэх, 2020 он гэхэд 3500 ам.долларт болгох, багшийг төрийн жинхэнэ албан хаагчийн ангилалд хамруулах шаардлагын хариуг Засгийн газар өгчээ. Засгийн газраас багш нарын цалинг 2018 онд нэмэхэд нэг тэрбум төгрөг шаардлагатай. Цаашид багш нарын цалинг нэмж, хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэхэд анхаарна гэсэн хариу өгчээ. Харин багш нар энэ хариуг тодорхой бус хэмээн үзэж, багш нар 2018 оныг хүлээхгүй. Иймээс дараагийн хувилбартаа шилжиж, өнөөдөр Сүхбаатар талбайд багш нар жагсаж байна.