8o
Улаанбаатар хот
mobile menu

Ховдод хөл хорио тогтоожээ

2017-08-30 12:47:32

Ховд аймгийн Жаргалант сумын төвд тарваган тахал өвчин гарч нэг иргэн өвчлөөд буй. Урьдчилсан байдлаар уг тахлыг уушигны хэлбэрийнх гэж оношилж байсан бол Зооноз өвчин судлалын үндэсний төвөөс өчигдөр 17.30 минутын албан ёсны шинжилгээний хариу гарчээ. Тодруулбал, уг өвчин нь залгиур булчирхайн төрлийнх гэдэг нь батлагджээ. Өвчтөний биеийн байдал одоогоор хэвийн байгаа юм байна.

Халдвар тархах зэрэг болзошгүй эрсдэлээс сэргийлэхийн тулд аймгийн Онцгой комиссын шийдвэрээр 8 сарын 30-ны 23 цаг хүртэл хөл хорио тогтоосон. Энэхүү өвчний эх үүсвэр болсон тарвагыг Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумаас 7 сарын 20-26-ны хооронд агнасан болох нь тогтоогдсон байна.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Сайхнаа
“REC” ХХК буюу Шинэ өргөөгийн барьсан ЗАХИРАЛ П.ЭРДЭНЭХҮҮ ТА ХЭДЭН ХҮҮХДИЙН АМИЙГ АВЧ БАЙЖ ТОГЛООМЫН ТАЛБАЙН ГАЗРЫГ ӨГӨХ ВЭ
2017/08/30 94.23.172.135