8o
Улаанбаатар хот
mobile menu

Т.Аюурсайхан: Гарын үсэг зурсан гишүүдийг дарамталсан тохиолдол гарсан. Нэг ч гишүүн байр сууринаасаа ухраагүй

2017-08-30 17:26:00

Хоёр өдөр хаалттай хуралдсан МАН-ын бүлгийн хурал дөнгөж сая дууслаа. Энэ удаагийн хурлаар Шадар сайдын асуудал болон Засгийн газрыг огцруулах асуудлаар гишүүд байр сууриа нэгтгэсэн юм. Хурлаас чухам ямар шийдвэр гарсан нь одоогоор тодорхой бус байна. 

Харин одоо Төрийн байгуулалтын байгын хороогоор бүлгээс гарсан шийдвэрийг авч хэлэлцэхээр болоод байна.  Хурлын эхэнд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Засгийн газрыг огцруулах үндэслэлээ танилцуулж байна.

Энэ үеэр Т.Аюурсайхан "Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүдээс нэг нь ч буцаагүй. Гарын үсэг зурсан гишүүдийг дарамталсан тохиолдол гарсан. Гэхдээ нэг ч гишүүн байр сууринаасаа ухраагүй. Гарын үсэг зурсан гишүүдийг элдвээр доромжилж байна. Энэ 30 гишүүн итгэл үнэмшлээр зурсан. Монголд хууль хүч, улс төрийн нам дамнасан бүлэглэл бий олсон байна. Улс нь улс шиг байгаасай. Ус нь ус шиг байгаасай" хэмээн хэллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
РАВДАН
2р ээлжийн ахлагч ккк бас 60тэрбумаа хаацайлах маягтай намруугаа хальт дольдгонсон байдлаар байнгын хороон дээр куцжээлээ. Энэ нь эргээд өөрөө цагаа тулвал тийм найраа хийнэ гэсэн утгаар ойлгогдсон
2017/08/31 103.26.193.53
zochin
TSeren bat metiin yum turd bhad hetsuul yum bnadaa
2017/08/30 202.179.26.198
Зочин
Та бүгдийг бүрэн дэмжиж байгаа, эцсийн үр дүнг нь үзэх хэрэгтэй. Энэ Засгийн газар цаашид ажиллах хууль, эрх зүйн үндэслэл байхгүй.
2017/08/30 202.9.43.178
  • Recent
  • Most Read
  • Most Comment