8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Эрдэнэбат: Засгийн газарт хариуцлага тооцох нь зөв

2017-08-30 19:04:20

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Засгийн газрыг огцруулах эсэх асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр  ардчилсан намын бүлэг  дөнгөж сая хуралдаж МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүдээс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах асуудлаар мөн ээлжит бус чуулган хуралдуулахтай холбогдуулан шийдвэрээ гаргалаа.  

Засгийн газрыг огцруулах асуудалд манай ажлын хэсэг  нухацтай хандсан байгаа. Дүгнэлт гаргах ажлын хэсгийг Л.Болд гишүүн ахалсан. Аль аль талын улс төрийн төлөөлүүдтэй уулзаж дөрвөн үндсэн зүйл дээр тулгуулаж дүгнэлтээ гаргалаа. Мөн түүнчлэн АН-ын улс төрийн зөвлөл хуралдаж АН-ын бүлэгт зөвлөмж хүргүүлсэн. Энэхүү зөвлөмжид "АН-ын бүлэг улс эх орны язгуур эрх ашиг үндсэн хуулийг дээдлэн ард түмнийхээ эрх ашгийн үүднээс бүлгийн гишүүд  нэгдсэн байр суурьтай оролцоорой" гэдгийг тус зөвлөмжид онцолсон. Хоёрдугаарт,  Засгийн газрыг огцруулах асуудал нь нийгэм, улс төрд харш үйлдлүүд олон явагдснаас гадна амлалтаасаа ухарсан, төрийн албыг үнэгүйдүүлсэн, улс төрчдийн ухамсар, ёсзүйн доройтлыг илэрхийлсэн  гэх мэт олон сөрөг үйлдүүлд гаргасан учраас Засгийн газарт хариуцлага тооцох нь зүйтэй гэсэн зөвлөмжийг АН-ын бүлэгт ирүүлсэн. АН-ын бүлэг хуралдаж шийдвэрээ гаргалаа. Хуралдаанд оролцсон АН-ын бүлгийн нийт гишүүдийн олонх саналаар Засгийн газрыг огцруулах асуудалд АН-ын бүлэг нэгдмэл байр суурьтай оролцох нь зүйтэй гэж үзлээ. Мөн энэхүү дүгнэлтийн дагуу АН Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газарт хариуцлага тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргасан болохыг албан ёсоор мэдэгдэж байна" гэлээ.

Ш.Адъяамаа

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
та нарт хариуцлага нэж ярих эрх байхгүй ичих булчирхайн дуусчихсан луйварчид
2017/08/31 202.9.40.4
зочин
Чи зүгээр дуугүй бай.Та нарт том том ярих ямар ч эрх байхгүй шүү.Улс орныг сүйрүүлчихээд.
2017/08/31 202.179.25.128
зочин
Энэ сайдын буруу нэг л юман дээр байна.Энэ юу вэ гэвэл Та нартай хариуцлага тооцохгүй тал засаад яваад л байгаа юм.
2017/08/31 202.179.25.128
зочин
Та нар улс орныг ийм их өрөнд унагаачихаад хариуцлагаа хүлээсэн үү.Нэг ч хүнд хариуцлага тооцоогүй,тэр их мөнгийг яасан,Салхинд хийсгээд эзэнгүй орхисон.Харин Энэ сайд чинь ажил хийгээд байна .
2017/08/31 202.179.25.128
  • Recent
  • Most Read
  • Most Comment