8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлийн зарим хэсгээр цахилгаан түр хязгаарлана

2017-08-31 08:17:35

Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК нь 110кВ-ын Умард дэд станцад засварын ажил хийхээр болжээ. Үүнтэй холбогдуулан есдүгээр сарын 02-ны 22.00 цагаас 03-ны 08.00 цагийн хооронд дараах байршлуудын айл өрх, аж ахуйн нэгжүүдийн цахилгааныг түр хязгаарлахаар болсон байна.

Баянгол дүүрэг

2, 12, 14, 15, 16, 17, 18-р хороо III, IY хороолол, Бичил хороолол, Хүрээ дээд сургууль, ТБД андууд, Модны 2, Гандангийн гэр хороолол, Барилгын политехник коллеж, Максмолл, МҮЭСТО, Рокмон билдинг болон эдгээрийн ойр орчмоор,

Сүхбаатар дүүрэг

5, 7-р хороо Баруун 4 зам орчим, Голомт хотхон, Бага тойрог, МУИС-ийн II, IY байр, 4-р дэлгүүр, 11-р хорооллын зарим хэсэг, 2-р сургууль болон эдгээрийн ойр орчмоор,

Чингэлтэй дүүрэг

4, 5, 6-р хороо Бөртэ хувцасны үйлдвэр, С1 телевиз, Теди төв, Алтжин, Бөмбөгөр худалдааны төвүүд, II40 мянгат, Цаг уур орчны шинжилгээний газар, Баянбүрд, 5, 50-р сургуулиуд, Бага тойруу, 6-р хороолол болон эдгээрийн ойр орчмоор.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment