8o
Улаанбаатар хот
mobile menu

Чуулганаас өмнө Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хувь заяа тодорхой болсон уу

2017-08-31 09:28:00

МАН-ын бүлгийн хурал хоёр өдөр дамнан хуралдаж, нийтдээ 10 гаруй цагийн турш асуудлаа хэлэлцэж, тогоон дотроо асуудлаа шийдэхийг хичээв . Бүлгийн хурал дээр Засгийн газраа авч үлдэх үү, огцруулах уу гэдэг дээр саналаа нэгтгэх ёстой байсан. Гэвч хоёр өдөр дамнан хуралдсан МАН-ын бүлгийн гишүүд саналаа нэгтгэж чадахгүй  байсаар Төрийн байгуулалтын байнгын хороогоор Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцлээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулахаар МАН-ын 30 гишүүн гарын үсэг зураад байгаа. Эдгээр гишүүдээс зарим нь нэрээ татсан гэсэн мэдээлэл гарсан ч үүнийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нэг ч гишүүн хасагдаагүй талаар байнгын хорооны хурал дээр мэдээлэл өгсөн. Харин ч МАН-ын бүлгийн хурал дээр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нэмж гарын үсэг зурсан. Ц.Нямдорж гишүүний хувьд бүлгийн хурал дээр нэлээд ширүүн байр суурийг илэрхийлсэн бөгөөд, “алив тэр Засгаа огцруулах бичгээ аваад ир” гэж байгаад “заналтайгаар” гарын үсэг зурсан. Түүний энэ байдлаас МАН-ын бүлгийн хурал ямархуу уур амьсгалтай болсоныг харж болохоор байна. Ахмад гишүүд болж буй үйл явдлыг харж байгаад эцсийн мөчид шийдвэрээ гаргадаг. Гэтэл УИХ-ын гишүүн Ц.Нямдорж бүлгийн эхний өдрийн хуралдаан дээр Засаг огцруулах бичиг дээр шууд гарын үсэгээ зурчихав. Ингээд Засгийн газраа огцруулахаар гарын үсэг зурсан гишүүдийн тоо 31-д хүрсэн.

АН Мэргэжлийн Засгийн газрыг огцруулахыг дэмжив

МАН-ын бүлгийн хурал хоёр дахь өдрөө хуралдаж байхад, Ардчилсан намын бүлгийн гишүүд хуралдаж, Ж.Эрдэнэбатыг огцруулах нь зүйтэй гэсэн дүгнэлтэн дээр нэгдсэн талаараа мэдээлэл хийсэн.   Энэ талаар бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Засгийн газрыг огцруулах асуудалд манай ажлын хэсэг  нухацтай хандсан байгаа. Дүгнэлт гаргах ажлын хэсгийг Л.Болд гишүүн ахалсан. Аль аль талын улс төрийн төлөөлүүдтэй уулзаж дөрвөн үндсэн зүйл дээр тулгуулаж дүгнэлтээ гаргалаа. Мөн түүнчлэн АН-ын улс төрийн зөвлөл хуралдаж АН-ын бүлэгт зөвлөмж хүргүүлсэн. Энэхүү зөвлөмжид "АН-ын бүлэг улс эх орны язгуур эрх ашиг үндсэн хуулийг дээдлэн ард түмнийхээ эрх ашгийн үүднээс бүлгийн гишүүд  нэгдсэн байр суурьтай оролцоорой" гэдгийг тус зөвлөмжид онцолсон. Хоёрдугаарт,  Засгийн газрыг огцруулах асуудал нь нийгэм, улс төрд харш үйлдлүүд олон явагдснаас гадна амлалтаасаа ухарсан, төрийн албыг үнэгүйдүүлсэн, улс төрчдийн ухамсар, ёсзүйн доройтлыг илэрхийлсэн  гэх мэт олон сөрөг үйлдүүлд гаргасан учраас Засгийн газарт хариуцлага тооцох нь зүйтэй гэсэн зөвлөмжийг АН-ын бүлэгт ирүүлсэн. АН-ын бүлэг хуралдаж шийдвэрээ гаргалаа. Хуралдаанд оролцсон АН-ын бүлгийн нийт гишүүдийн олонх саналаар Засгийн газрыг огцруулах асуудалд АН-ын бүлэг нэгдмэл байр суурьтай оролцох нь зүйтэй гэж үзлээ. Мөн энэхүү дүгнэлтийн дагуу АН Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газарт хариуцлага тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргасан болохыг албан ёсоор мэдэгдэж байна" гэдгээ мэдэгдсэн. Үндсэндээ Засгийн газраа огцруулах хүний тоон дээр Ардчилсан намын бүлгийн 9 гишүүн нэмэгдэж, 40 болов.


 Ингээд МАН-ын бүлгийн хурал дуусаж, дараа нь Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал болсон. Хуралдаанд нийт 17 гишүүн орсноос 9 нь буюу 52,9 хувийн саналаар Ерөнхий сайдыг огцруулах шаардлагагүй гэж үзсэн. Гарын үсэг зурсан гишүүдийн  ердөө зургаан гишүүн л Төрийн байгуулалтын байнгын хороонд харьяалагддаг. 


Тодруулбал, Б.Батзориг-МАН, Б.Жавхлан-МАН, Г.Занданшатар-МАН, Л.Оюун-Эрдэнэ-МАН, Д.Сумъяабазар-МАН, Тогтохсүрэн-МАН гишүүд дээр АН-ын Ж.Батзандан-АН, Д.Эрдэнэбат-АН нар нэмж кноп дарсанаар найман гишүүн огцруулахыг дэмжсэн. Харин  Ерөнхий сайдыг огцруулахгүй гэж кноп дарсан 9 гишүүн байсан. Тодруулбал, М.Энхболд-МАН, Ж.Эрдэнэбат-МАН, Д.Лүндээжанцан-МАН, Ж.Мөнхбат-МАН, О.Содбилэг-МАН, Б.Ундармаа-МАН, Д.Хаянхярваа-МАН, Цэрэнбат-МАН, Н.Энхболд-МАН нарын өсөн гишүүн авч үлдэх кноп дарав. 


Гэхдээ байнгын хороогоор санал унасан ч чуулган дээр Засаг огцрох нь тодорхой болсон. Одоогийн байдлаар Засгийн газраа огцруулахад 40 гишүүн санал нэгдсэн. Үндсэндээ ирэх сарын 07-ны өдөр МАН-ын Засгийн газрын хувь заяа шийдэгдэнэ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Гайхах хэрэг байхгүй
ТӨР бараадаж тэрбумтан болдог жишгийг үгүй хийх хэрэгтэй. АВЛИГАЧИД суудлаа өгөх дургүй нь ойлгомжтой.
2017/08/31 66.181.179.242
tur
Aldaa baigaa bol zasaj zalruulaad hamtraad ajil hiij boldoggui yum uu ta nariin hiij chaddag yaridag zuil ni ogtsruulah sandal shireegee bulaatsaldah bolj dee iim baihad bid uragshlah uu?
2017/08/31 202.5.196.10
ЗОЧИН
битгий МӨРӨӨД, ЮУ Ч БОЛЖ БОЛНО
2017/08/31 66.181.185.254
  • Recent
  • Most Read
  • Most Comment