8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2017-08-31 10:15:01

08:30 цагт Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газраас Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хөгжлийн бодлого төлөвлөлтийн чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүд, судлаачид, байгууллагад танилцуулах, тэдгээрээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд санал авах, хэлэлцүүлэгт оролцогчдын саналыг шийдвэр гаргагчдад нэгтгэн хүргүүлэх зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулж байна.

09:00 цагаас “Цөмийн зэвсгийг хураах асуудал: олон улсын болон бүс нутгийн хандлага, төлөв” сэдэвт олон улсын бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ.

10:00 цагт “Монгол Улсад уул уурхайн байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах менежментийн чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд “Уул уурхайн нөхөн сэргээлтийн технологи, сургалтын төв”-ийн барилгын шав тавих ёслол болно.

11:00 цагаас Монголын бодибилдинг фитнессийн холбооноос БНСУ-ын нийслэл Сөүл хотноо энэ сарын 20-26 ны өдрүүдэд зохион байгуулагдсан 51 дэхь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээний талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.

14:30 цагт Австралийн Элчин сайдын өргөөнд Австралийн бичил төслийн санхүүжилт авах 10 төрийн бас байгууллага гэрээнд гарын үсэг зурах ёслол болно.

09:00 Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас Боловсролын их сургууль орчмын нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүйгээр ил задгай худалдаа үйлчилгээ эрхэлж буй, зөвшөөрөлгүй лангуу, контейнер буулгаж, талбай чөлөөлөх ажлыг эхлүүлжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment