Ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарахыг цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Тодруулбал энэ сарын 15,16,17-ны өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурах бөгөөд Увс, Завхан аймагт голын сав дагуу -42-47 хэм, Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт -34-39 хэм хүрэх аж. Харин бусад нутгаар -36 хэм хүртэл хүйтэрч салхины хурд 12-14 м/сек хүртэл ширүүснэ. Иймд замд яваа малчид төөрөх осгох аюулаас болгоомжилж тээврийн хэрэгслийн бэлэн байдлыг хангах шаардлагатай. Мөн Сонгино, Яармагийн орчим, Туул голын эрэг дагуу -40 хэм, Улаанбаатар хот дотор -30 хэм хүрч хүйтрэх төлөвтэй байна талаар Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс анхаарууллаа. Түүнчлэн ойрын өдрүүдийн цаг агаарын нөхцөл байдлын талаар ОБЕГ-ын Цаг уурын асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Туяагаас тодруулахад "Идэр ес эхэлсэн ч олон жилийн дунджаар -12-оос -32 хэм хүйтэн байдаг. Харин энэ жил 2-10 хэмээр илүү хүйтэн өвөл болж байгааг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс мэдээлсэн. Мөн шөнийн цагт 38-52 хэм хүрч хүйтрэх төлөвтэй байна. Агaaрын температурын дунджийг бүсээр ангилж үзвэл баруун зүгийн нутгийн хойд хэсгээр 19-32 хэм, Төвийн нутгаар 16-31, Зүүн зүгийн нутгаар 18-29 хэм, Говийн нутгаар 12-22 хэм хүйтэн байх төлөвтэй байна" гэсэн байна.