Автозамын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийнхэнтэй Нийслэлийн Засаг дарга С.Батболд уулзаж үүрэг даалгавар өгч байна. Тодруулбал, баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэлх долоон уулзварт зүүн эргэхийг хориглосон шийдвэрийг цуцлах чиглэлийг хотын дарга холбогдох хүмүүст үүрэгдлээ. Үүний дагуу Есдүгээр сарын 1-ний 06:00 цагаас эхлээд хуучин дүрмээрээ замын хөдөлгөөнд оролцож эхэлнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.