8o
Улаанбаатар хот
mobile menu

Х.Баттулга: Бид Японыг ялж, энэ тэмцээний анхны Япон биш аваргыг төрүүллээ

2017-08-31 12:30:01

Гавьяат тамирчин Д.Сумъяа ДАШТ-ий 57 кг-ын жинд дэлхийн аваргын алтан медалийн төлөө барилдаж, итгэл төгс ялалт байгуулсан. Тэрбээр Японы тамирчин Цүкаса Ёшидатай бүтэн 13 минут барилдсаны эцэст базари үнэлгээгээр ялалт байгуулж, Дэлхийн аварга болж, монгол түмнийг баярлуулсан. Дэлхийн аварга Д.Сумъяагийн аваргын төлөөх барилдааныг Унгарын нийслэл Будапешт хотноо оршин суугаа монголчуудааас гадна Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүртэл үзэж, баярын нулимс унагав. Тэгвэл алтан медалийн төлөөх барилдааны талаар Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн сэтгэгдэлээ хуваалцжээ. Тэрбээр   “Алтан медаль бидний хувьд маш чухал. Бид энд алтан медаль авах гэж ирсэн. -48 кг жинд алт авахаар төлөвлөж байсан ч чадалгүй мөнгөн медаль зүүсэн. Тэгвэл өнөөдөр Монголчуудын хувьд сайхан өдөр болж, бидэнд өөр сайн жүдочид байгаа гэдгээ харууллаа.

Бид Японыг ялж, энэ тэмцээний анхны Япон биш аваргыг төрүүллээ. Францын баг анхны медалиа зүүж байхад бид дөрвөн медальтай зогсож байна. Жүдо бөх Монгол улсад номер нэг спортын төрөл болж байгаа. Гэхдээ жүдо бол зөвхөн спортын төрөл биш. Энэ бол сахилга бат, боловсрол, хүндлэл. Жүдочид бид бүгд өөр хоорондоо мэхийн ёсолдог. Өнөөдөр бид Монголын шинэ баатруудыг төрүүлж байна” гэсэн байна.

 

Эх сурвалж: IJF.ORG

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ЗОЧИН
Японыг биш Япон тамирчныг ялсан юм биш үү? Жүдо бөхийн тухай ярьж байгаа бол бүхэл бүтэн Франци орныг юмуу Япон орныг хамруулж яриад байх юм. Газар зүй, Спорт, Улс төр гэдэг чинь тус тусдаа шүү дээ.
2017/09/04 103.212.117.223
Shuudanch
Bulchin shigee ug bitgii yariach dee eronhiilogch oo, minii aav tsagdaa gedeg shig sonsogdood bn sh dee. Uhaanaaraa yarij bgaarai. Setgel jaahan dunduur boloh geed bn shuu
2017/09/03 66.181.187.109
Lhagvaa
Adaglaad neg ineej bgaa yoronhiilogc saihan iumaa
2017/09/01 66.181.183.82
j
АМЖИЛТ
2017/09/01 103.11.192.130
Irgen
Yanaa. Ene yarij baigaag ni
2017/09/01 202.5.196.34
иргэн
ха ха ха , нулимс гаргав энэ тэр ёстой солиорч өгөх юмаа гэнээ Хөлдүүс чинь
2017/09/01 202.179.31.92
хуучин цагийг санагалзагч
Японыг биш Японы тамирчинг ялж байлгүй дээ. Ерөнхийлөгчийн хэлсэн үг гэж бичихдээ хянамгай байхгүй бол улс төр болоод явчихна гэж бодож баймаар байна.
2017/09/01 135.23.229.11
Зочин
Эрдэмтэй хүн номхон их мөрөн дөлгөөн гэдэг битгий бусад орныг харьцуулж муулж байлдаа. Бид бахархаж баярлаж байна гэхдээ тэр францын баг дөнгөж ганцтай тэр япон гэх нь тэдэнд ямар санагдахав.
2017/08/31 139.5.218.174
ЗОЧИН
ха ха ха , нулимс гаргав энэ тэр ёстой солиорч өгөх юмаа
2017/08/31 66.181.187.77