8o
Улаанбаатар хот
mobile menu

Сонгуулийн маргааш Хүүхдийн мөнгийг олгох уу

2016-01-13 17:07:00

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн гишүүдийн 91 хувь дэмжсэнээр “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болсон. Ингэснээр бүх хүүхдэд эрх тэгш Хүний хөгжил сангийн 20 мянган төгрөгийг өгөхөөр болж байгаа юм. Өнгөрсөн аравдугаар сард Засгийн газар 2016 оны төсвийн хуулийг өргөн мэдүүлэхдээ Хүний хөгжлийн сангаас хүүхэд бүрт олгодог 20 мянган төгрөгийг зөвхөн зорилтот хэсэгт олгох санал дэвшүүлснийг УИХ-аар хэлэлцэн баталсан. Ингэхдээ Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас хийсэн судалгаанд үндэслэн 1-17 дугаар бүлэгт хамаарах өрхийн хүүхдэд 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 20 мянган төгрөг олгохоор болсон. Өөрөөр хэлбэл зурагт, хөргөгч, угаалын машинтай айлын хүүхдүүдэд өгөхгүй хэмээн аавын хүүхдийг алаг үзсэн шийдвэр гаргасан нь нийгэмд ихээхэн эсэргүүцэлтэй тулгарч улс төрчид шийдвэрээ эргэн харахад хүргэсэн юм. 

Гэвч Сангийн сайд Б.Болор энэ талаар “Төсвийн тодотгол хийж таарна. Гэхдээ 8 сар хүртэл хүүхдийн мөнгийг бүтэн олгоод явах боломжтой” гэв. Өмнө нь тэрбээр хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгохоор болоод байхад тэс өөр зүйл ярьж байсан юм. “Хүүхдийн мөнгийг ашигт малтмалын нөөц ашигласны татварын орлогоос бүрдүүлдэг. Гэтэл энэ орлого жил ирэх бүр багасаад байгаа учраас өр тавьж л хүүхдийн мөнгийг олгох нөхцөл бүрдчихээд байгаа юм. Тиймээс олж байгаа орлогынхоо хэмжээнд хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгоё гэдэг саналыг Засгийн газраас оруулсан” гэж байсан. Өөрөөр хэлбэл мөнгөгүй учраас зээл тавьж хүүхдийн мөнгийг олгох болоод байна гэсэн утгатай зүйл ярьж байсан. Гэтэл одоо наймдугаар сар хүртэл хүүхдийн мөнгийг олгох боломж байна хэмээж байх юм. Өр тавих тухай ярьж байсан Сангийн сайд маань хаанаас мөнгөтэй болов, бас зээл үү

Хүүхдийн мөнгийг буцаад бүх хүүхдэд олгож эхлэхээр болсон сонгуулийг урьтаж хийж байгаа ээлжит нэгэн шоу юу. Сонгууль хүртэл хүүхдийн мөнгөөд өгөөд цаашид өгөхгүй байх вий гэж ядарсан иргэд айж байна. Учир нь  хүүхдийн мөнгөөр амьдардаг олон айл өрх бий. Сонгууль дөхөөд ирэхээр ард иргдэдээ учиргүй хайртай болчихдог төрийн түшээд маань тэгж ч мөнгө ингэж ч мөнгө гээд бөөн хайр зарласан хүмүүс болчихдог. Яг л энэ хайр зарладаг жишгээрээ тэд хүний хөгжил сангийн 20 мянган төгрөг, эх орны хишиг хэмээн 1.5 сая төгрөг өгөхөөр амлаж байсан цаг саяхан. Тэгвэл ирэх сонгуулиар аль нам нь юу амлаж, яаж гарч ирэх нь тун сонирхолтой.  Харамсалтай нь сонгуулийн маргааш амлалтаа мартдаг нь харамсалтай. 

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар хэлэхдээ “Ерөнхий сайдын царайг нэг хармаар байх юм. Төсөв хүнд байна, хүүхдийн мөнгийг ялгавартай олгохгүй бол болохгүй нь гээд 2016 оны төсвийн хуулийг батлуулж байсан. Хоёр сарын дараа тэгш олгоё гээд оруулж ирлээ. Ямар тоглоомтой юм бэ. Өнгөрсөн хугацаанд ард иргэд өрхийн амьжиргааны төвшнөө тогтоолгох гэж баахан бужигналаа. Монголчуудынхаа сэтгэл зүйгээр тоглож гүйцэж буй байхгүй юу” хэмээн нэлээд бухимдалтай хэлж харагдана лээ. Үнэндээ ядарсан ард иргэдээрээ тоглож ханахгүй улс төрчид юм. Хүүхдийн мөнгийг дахин олгож эхэлсэн нь ядарсан ард иргэдээ даапаалж сонгуулийн шоугаа хийж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment