8o
Улаанбаатар хот
mobile menu

Автомашинаа нэгдүгээр эгнээнд тавьбал 9200 төгрөгөөр торгоно

2015-11-18 12:30:00

Автомашин ачих, түр саатуулах журам тун удахгүй дахин хэрэгжих юм. Албан ёсоор хэрэгжиж эхэлтэл нэгдүгээр эгнээд машинаа тавибал 9200 төгрөгөөр торгож байна.Автомашин ачих, түр саатуулах шинэ журмыг Хууль зүйн яамнаас өнгөрсөн сард баталсан. Харин торгуулийн үнийг тогтоох, ачилтын 14 компанитай шинээр  гэрээ хийх ажлыг НЗДТГ хариуцан ажиллаж байна.Замын хөдөлгөөний удирдлагын төвд зөвхөн 11 дүгээр сарын 16-ны байдлаар нэгдүгээр эгнээний 1505 зөрчил бүртгэгджээ. Үүний дийлэнх нь түр зогсохыг хориглосон газар машинаа байрлуулсан байна. ЗЦГ-аас зургийн аппаратаар баримтжуулсан зөрчлөө Замын хөдөлгөөний удирдлагын төвд ирүүлснээр эдгээр зөрчил гаргасан хүмүүст гэрт нь торгуулийн хуудас очиж байгаа юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл