Эрхэм хүндэт багш сурган хүмүүжүүлэгчид, оюутан, сурагч, эцэг эхчүүдээ!
2017-2018 оны хичээлийн шинэ жилийн анхны хонхны дуу цангинаж, эрдмийн их баярын нээлт эхэлж байна. Хичээлийн шинэ жилийг тохиолдуулан CHUHAL.MN сайтын хамт олны зүгээс оюутан, сурагч, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид болон боловсролын салбарын нийт ажилтнууд та бүхэндээ баярын мэнд дэвшүүлье!
Та бүхний маань эрдмийн гэрэлт аяны зам тань дардан байж, ирээдүйн оюунлаг, хүчирхэг Монголын төлөөх их үйлс тань үргэлж мандан дэлгэрэх болтугай!