“Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, түгжрэл, саатлыг багасгах талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг”-ийн шийдвэрээр Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замаас Зүүн 4 замын хоорондох 7 уулзвараар зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг зөвшөөрсөн. Үүнтэй холбогдуулан Нийтийн тээврийн үйлчилгээний 9 чиглэлийн замналд маргаашаас эхлэн өөрчлөлт оруулж хуучин замнал /8-р сарын 15-наас өмнө явж байсан чиглэл/-ын дагуу явуулахаар болжээ.
Үүнд:
Ч:7 “Нисэх-Төв номын сан-7 буудал-Зунжин”
Ч:28 “Сэлх-7 буудал-Ард кино театр”
Ч:30б “Жанжин клуб-Дамдинсүрэнгийн гудамж-МУБИС-Ард кино театр”
Ч:34 “Шархад-Сансар-Ард кино театр-ТЭЦ3”
Ч:53 “Яармаг-МУБИС”
Ч:55 “Зайсан-Дэнжийн 1000-Зам гүүрийн авто бааз-Согоотын гудамж”
Ч:63 “Хан хиллс-Ривер гарден-Баянмонгол хороолол-МУБИС-Ард кино театр”
ШҮ:2 “Нисэх-МУБИС-Ард кино театр”
ШҮ:3 “Зунжин-7 буудал-МУБИС”