8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2016-01-13 17:39:00

09.30 цагт Монгол Улсын Батлан хамгаалах яам, манай улсад суугаа Францын Элчин сайдын яам хамтарсан "Батлан хамгаалах салбарын аж үйлдвэрийн нэгдэл" форум Blue Sky-д эхэлнэ. Мөн "Монгол цэрэг бүтээн байгуулалтад" хөтөлбөрийн хүрээнд хугацаат цэргүүдийг сургалтад хамруулах арга хэмжээ маргааш 12.00 цагт Налайх дүүрэг дэх МСҮТ-д болно. Арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан нар болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд оролцоно.

 

09:30 цагт “Тэнгис” кино театрт Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I дүгээр хэлтэс 2015 онд хийж гүйцэтгэсэн үйл ажиллагааны тайланг иргэдэд тайлагнана.  

 

10.00 цагт НМХГ-ын 5 давхарын хурлын танхимд хууль бусаар чоно агнасан, худалдан борлуулах оролдлого хийсэн тухай мэдээлэл хийнэ.

 

10:00 цагт БСШУЯ-ны 401 тоотод Нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжихээр батлагдсан "Соёлын тухай хууль"-ийг БСШУЯ-аас шинэчлэн найруулж соёл урлагийн салбарынхнаар хэлэлцүүлнэ. Хэрэгжих, хэрэгжүүлэхэд хэцүү гэж шүүмжлэл дагуулаад байсан хуулийн шинэчлэн найруулсан төсөлд ямар өөрчлөлт орсныг танилцуулна.

 

11:00 цагт Сангийн яамны 9 давхрын Чагдаржавын танхимд ГТЕГ, НӨАТ-ын урамшууллын системийг хөгжүүлэх төслийн нэгжээс сугалаа хэрхэн зохион байгуулах, урамшуулал олгох тухай хэвлэлийн бага хурал болно.  Шинэчлэн батлагдсан НӨАТ-ын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, 15.2.2 дахь хэсэгт заасны дагуу сугалааны тохирлоор албан татвар төлөгчид урамшуулал олгох үйл ажиллагаа энэ сарын 17-нд зохион байгуулагдах юм байна. 

 

11:00 цагт МУЗН-ийн төв байранд/ МУЗН-ийн Эрх зүйн байдлын тухай хууль батлагдсантай холбогдуулан МУЗН-ийн Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Н.Энхболд хэвлэлийн бага хурал хийнэ. Энэхүү хууль батлагдснаар хүмүүнлэгийн үйл ажиллагааг төр, Улаан загалмайн хамтын ажиллагаагаар зохицуулахад томоохон дэвшил гарч байна. Мөн ОУУЗУХСНХ-ноос зудын эрсдэлтэй орон нутагт ямар тусламж үзүүлэх талаар асууж, тодруулж болно. Одоогоор 300 сая төгрөгийн тусламж үзүүлэхээр бэлтгэж байгаа аж. 

11:30 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд "Чингисийн эзэнт Монгол" ТББ-аас “Үндсэн хуулийн өдөр”-т зориулж хэвлэлийн бага хурал хийнэ.

 

12:00 цагт “Union building” 3-р давхарт парламентад суудалгүй намуудын зөвшилцөлийн уулзалт болно.

 

14:00 цагт Багшийн хөгжлийн ордонд Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны өдрийг тохиолдуулан БСШУЯ-аас цэцэрлэгийн нийт багш нарын дунд “Үндсэн хууль ба хүүхэд хамгаалал” эссэ бичлэгийн уралдаанд түрүүлсэн багш нарын шагналыг БСШУ-ны сайд Л.Гантөмөр гардуулж өгнө. Боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд багш нарын хүүхдийн эрх болоод хүүхэд хамгааллын талаарх мэдлэг боловсролыг дээшлүүлэх, багш бүр хүүхдэд хайртай, цэцэрлэг бүр хүүхдэд ээлтэй орчин байлгах зорилгоор энэхүү уралдааныг зарласан бөгөөд уралдаанд нийт 97 багш бүтээлээ ирүүлсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл