60 тэрбумынхан 75-иар бууж өгч. Засгийн газар огцрох нь тодорхой. Авлигалчдын сүүлийн хувилбар, сонголт юу вэ? гэх мэтийн яриа сүүлийн хоёр, гурван өдөр нэлээд эрчимтэй яригдаж байна. Энэ ярианы эхлэл нь ийм учиртай. Хоёр өдөр хаалттай үргэлжилсэн МАН-ын Бүлгийн хурлын дараа гарах болсон юм. МАН-ын бүлгийн хурлын дараа Төрийн байгуулалтын байнгын хороогоор Засгийн газрыг огцруулах асуудлыг авч хэлэлцсэн. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралд 17 гишүүн оролцсон. Засгийн газрыг огцруулахыг найман гишүүн зөвшөөрч, есөн гишүүн татгалзсаны үндсэн дээр Засгийн газрыг огцруулах асуудал Төрийн байгуулалтын байнгын хороогоор дэмжигдээгүй.
Тиймээс 60 тэрбумынхан 75-иар бууж өгсөн ч Шадар сайд авлигалчидтай хэзээ ч тохиролцохгүй. Засгийн газар огцрох нь тодорхой. Яагаад гэвэл Төрийн байгуулалтын байнгын хороон дээр нэг л гишүүний саналын зөрүүгээр Засгийн газрыг огцруулахгүй гэх дүгнэлт гарсан. Хуулиараа бол УИХ-ын чуулганаар энэ асуудлыг ахин авч хэлэлцэх учиртай. Тэгэхээр УИХ-ын чуулганд олонхи гишүүн огцруулах талд санал өгөх нь тодорхой болоод байна. Тухайлбал МАН-ын гарын үсэг зурсан 30 гишүүн Засгийн газрыг огцруулахаар санал нэгдсэн. Мөн огцруулахгүй гэсэн саналтай байсан гишүүдээс гурав нь саналаа өөрчилж байгаа гэсэн эх сурвалжийн мэдээлэл бий. МАН-ын 33 гишүүн, бүлгийн хуралд оролцоогүй долоон гишүүнийг оролцуулаад 40 гишүүн болж байна. Үүн дээр АН-ын ес, МАХН-ын нэг, бие даагч нэг нэмэгдээд, нийтдээ 51 гишүүн Засгийн газрын огцруулахыг дэмжих дүр зураг нэг талаасаа харагдаж байна. Нөгөө талаасаа эдгээр 51 гишүүнд Засгийг газрыг огцруулахыг дэмжих нь тодорхой.
60 тэрбумынхан үүнээс л хамгийн их айж байна. Гэхдээ тэд үүний эсрэг авах арга хэмжээ нь тохиролцох, тохироо хийх, найрах, наймаалцах хувилдаан мэтийн өнгө аястай зүйл гаргах болсон. Эсвэл Засгийг газрыг огцруулахгүйгээр бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах маягаар тохиролцох санаа өвөрлөж байгаа юм биш биз. Арга ч үгүй биздээ 60 тэрбумын авлигалчид ийм л арга замаар өнөөдрийг хүрсэн. Цаашид ч ийм аргаар явахыг санаархаж байна уу. Тэгвэл “халиарчид” 60 тэрбумын авлигалчитай хэзээ ч гар барихгүй. 60 тэрбумынхан нэг бус удаа өөрсдийнхөн хууль бус үйлдлийг дэмждэггүй, мөнгө төгрөг өгч албан тушаалд очоогүй хүмүүсээ “халиарчид” аалз шиг гар, хөлийг нь нэг нэгээр нь тасдаж хаяна” хэмээн ярьж байсан нь баримтаар дэлгэдэж байсан. Үүнээс харахад 60 тэрбумынхан “халиарчидтайгаа” нэгдэх гэсэн санаа биелэлээ олох уу. Эсвэл “халиарчид” 60 тэрбумын авлигалчдыг таслан зогсоох уу.
Д.Болор.