Энхтайваны өргөн чөлөөгөөр зүүн эргэх хөдөлгөөн хэвийн боллоо. Замын түгжрэлийг бууруулна гэж үзэж төв зам дагуух долоон уулзвараар зүүн гар тийш эргэхгүй болгох шийдвэрийг нийслэлээс гаргаад байсан ч энэхүү шийдвэрээ өчигдөр цуцалсан.Тиймээс өнөөдрөөс буюу есдүгээр сарын 1-ний 06:00 цагаас эхлээд хуучин дүрмээрээ замын хөдөлгөөнд оролцож байна.
Энхтайваны өргөн чөлөөгөөр зүүн эргэж болно
2017-09-01 09:19:04