8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүүхдүүд дээрэмддэг этгээдийг илрүүлэн шалгаж байна

2017-09-01 10:12:47

Цагдаагийн байгууллагаас олон нийтийн үйлчилгээний газруудад бохь, сэтгүүл, ном зарах нэрийдлээр иргэдийн гар утас, цүнх, эд зүйлийг хулгайлах, “Чи манай дүүг зодсон хүүхэд байна чамтай яриатай” гэж насанд хүрээгүй хүмүүсийг дагуулан явж байрны орцонд болон хүнгүй, эзэнгүй газар аваачиж гар утас, хувцас эд зүйлийг нь дээрэмддэг хэсэг бүлэг этгээдүүдийг илрүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулжээ. 

Үүний дүнд НЦГ-ын Мөрдөн шалгах газрын ажилтнууд дээрмийн гэмт хэрэг үйлддэг 15 настай 3 бүлэг этгээдийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөн өчигдөр Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид дээрмийн хэрэг үйлддэг 16-20 насны таван бүлэг этгээдийг илрүүлэн шалгаж эхэлжээ.

Эдгээр гэмт этгээд нь Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээр явж насанд хүрээгүй хүмүүсийг айлган сүрдүүлж эд зүйлийг нь дээрэмдсэн 23 үйлдлийг тогтоосон байна. Эцэг, эхчүүдэд хандаж хэлэхэд, таны хүүхэд болон ойр дотны хүмүүсээс чинь энэ төрлийн гэмт хэрэгт өртөж хохироод цагдаагийн байгууллагад хандаагүй тохиолдол байвал Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандахыг зөвлөлөө.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
eej
bolj muu novshnuudiig
2017/09/01 182.160.35.66
  • Recent
  • Most Read
  • Most Comment