8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол төрд бугшсан хамгийн том бэтэг буюу Н.Номтойбаяр

2017-09-01 10:39:00

Дарга нарын цүнх барьж явсаар өндөр албан тушаалд очсон, сурсан мэдснээр маруухан, хийж бүтээснээр ядмагхан, үүрэг хариуцлага, шударга ёс гэдгийг мэддэггүй, албан тушаалыг зөвхөн амин хувиа борлуулах арга, мөнгө олох механизм гэж ойлгосон Ц.Сандуй тэргүүтэй залуучууд  төрд шургаж, хачиг шиг наалдаж үлдсэн нь  өнөөдөр идээ бээр дүүрэн бэтэг болон хувирсан. Тэгвэл Монгол төрд бугшсан  бэтэг хагарч эхлэв. Төрийн албан тушаалыг багцлан 60 тэрбумаар зарахыг санаарахсан Ц.Сандуй үнэнд гүйцэгдэн аргагүйн эрхэнд албан тушаалаасаа огцрох өргөдлөө өглөө. Ямартай ч МАН-д сэвэлзсэн шинэчлэлийн салхи Монголын төрд бугшсан идээ бээрийг хөндөж эхэллээ. Албан тушаалыг 60 тэрбумаар арилжих тэдний төлөвлөгөө нурж үлдэв. Гэвч энэхүү 60 тэрбумыг мөсөн уулын орой нь гэж олон хүн ярьж байгаа. Ганцхан жилийн дотор хувийнхаа компани болон ах дүүсийнхээ компанид 800 тэрбум төгрөгийн концессийн гэрээ авсан сайд нартай хариуцлага тооцох цаг болсон.

Тэгвэл Монгол төрийг өөрийнхөө хувийн компанийн бизнес болгож хувиргасан хүмүүсийн жагсаалтын эхэнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Н.Номтойбаяр бичигдэнэ. МАН-д нэг тэрбум төгрөг хандивласан гэж ярих дуртай нь Н.Номтойбаяр 2012 оны сонгуульд ялж, УИХ-ын гишүүн болсон. Тэрээр УИХ-д орж ирэнгүүтээ “Цагаан суваргын орд”-ыг стратегийн нөөцөөс гаргах ажлыг зохион байшуулав.  240 сая тонн хүдэр, 1,8 сая тонн зэсийн нөөцтэй  “Цагаан суварга”-ын зэс-молибдений  ордыг 1950-аад оноос эхлэн улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн. 

Энэ орд  жилдээ 16.9 сая тонн хүдэр боловсруулж, 300 мянган тонн катодын зэс, 5000 тонн молибдени үйлдвэрлэнэ хэмээн тооцоолж, стратегийн том орд. Гэвч 2014 оны хаврын чуулганаар “Цагаан суварга”-ын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг хэлэлцэж, улмаар төрийн мэдлээс гаргаж, МАК компанийн 100 хувийн мэдэлд шилжүүлэх шийдвэрийг гаргачихсан юм. Өөрөөр хэлбэл “Эрдэнэт”, “Оюутолгой”-н араас 3-т эрэмбэлэгдэх энэ том ордыг төрийн хяналтаас гаргасан гэж хэлж болно. Бүр нарийн хэлбэл, “Цагаан суварга”-ын орд ард түмний мэдлээс гарч, хувийн компанийн өмч болсон гэсэн үг юм. МАН-д тэрбум төгрөгийн хандив өргөж, УИХ-ын гишүүн болсныхоо шанд авсан түүний хөлс. Гэвч тэрээр үүндээ ханаж цадсангүй.



2016 оны сонгуулийн дараа УИХ-ын гишүүн болсныхоо дараа  Цагаан суваргын орд руу  “Цагаан суварга чиглэлийн агаарын шугам, дэд станц төсөл”-ийн концессын гэрээ байгуулжээ.  Нийт төсөвт өртөг нь монгол мөнгөөр 78 тэрбум 752 сая төгрөг. Уг төслийг  шийдвэрийг Засгийн газраас өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр гаргаж байж.  Энэ өдрийн Засгийн газрын хуралдаанаар 10  элчин сайдын нэр тодорч, албан тушаалтнууд гар утасныхаа төлбөрийг өөрсдөө төлөх шийдвэр мөн гаргаж байв. Сайд нар гар утасны хэдэн төгрөгөө өөрсдөө төлдөг шударга өгөөмөр хүмүүсийн дүр эсгээд цаад талд нь тэрбум, тэрбумаар хэмжигдэх мөнгө идэх хороо найруулж байсан гэсэн үг. Хөөрхий гэнэн Монголчууд тэр үед Н.Номтойбаяр тэргүүтэй сайд дарга нарт баяр хүргэх нь халаг суусан гэж бодохоор өрөвдмөөр ч юм шиг...

Тэрээр концессийн гэрээгээр олох мөнгөө Монголчуудтай ч хуваалцахыг хүссэнгүй.  Засгийн газрын 2016.12.21-ний өдрийн хуралдаанаар  МАК компани гадаадын 1600 ажилтан ажиллуулах татвараас 100 хувь чөлөөлөгдөх шийдвэрийг гаргуулж чаджээ.  Ингэснээр МАК буюу "Монголын алт" ХХК  1600 хятад ажилтанг татваргүй  ажиллуулснаар 9 тэрбум 216 сая төгрөг улсад төлөхөөс чөлөөлөгдөв. Арай л хэтэрхий биш гэж үү. Төрийн мэдэлд байсан ордыг 100 хувь өөрийн болгож авна, гэрэл цахилгаанаа үнэгүй тавиулна. Дээрээс нь татваргүй хятад ажилчид оруулж ирнэ. Н.Номтойбаяр Нийгмийн хамгааллын сайд хүн.

Өнөөдөр Монголд хичнээн хүн ажилгүй байгааг, 1600 ажлын байр гэдэг хэдэн өрх гэрийг тэжээх мөнгө гэдгийг маш сайн мэднэ.Гэвч түүнд энэ хамаагүй. Зөвхөн өөрийнх нь хувийн бизнес л ашигтай байвал бусад нв хамаагүй бололтой. Өнөөдөр Н.Номтойбаяр МАН-д  том гавьяа байгуулсан хүн хэмээн өөрийгөө өргөмжилж, концессийн гэрээ хувааж иддэг Засгийн газраа өмөөрч, хэнийг ч юу ч гэж дайрч давшилахаас буцахгүй улаарч байна. Тэрээр сайдын суудлаа алдахгүйн тулд, 78 тэрбум 752 сая төгрөгийн өртөгтэй  концессийн гэрээгээ авч үлдэхийн тулд хэр чадлаараа сарвалзаж байгаа. Уучлаарай. Н.Номтойбаяр сайдаа... Монголын ард түмэн танд өргүй. МАН-д хандивласан нэг тэрбум төгрөг тань хэдэн  арван тэрбум төгрөгийн ашиг болж таны халаасанд орсон. Та одоо болно.  Монгол төрийг, монголын ард түмнийг басамжлан доромжилсныхоо төлөө хариуцлагаа хүлээх болоогүй юу...

Эх сурвалж: shudarga.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Лхамаа
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү анхаарч хууль санаачилсан анхны хүн гэж боддог. тэгээд мэдэх нэг нь дэмжиж мэдэхгүй нэг нь муулах ажлаа л хийнэ биз.
2020/06/04 66.181.164.190
Зочин
хийсэн бүтээсэнг нь мэддэг хүн байддаггүй нийгэмд ийм хүмүүс хэцүүдэж байгаа юм даа хөөрхий
2020/06/04 66.181.164.190
Монголмаа
Энэ хүү монголын төрд ямар их гай тарих болдоо гэхээс айх юм ёстой төр мафи 2 нэгдэнэ дээ
2017/09/05 202.179.24.13
БАГИ
НЯМТАЙШИР ХӨЛДҮҮ ТОЛГОЙТОЙ ХҮҮГЭЭ АРГАА БАРАХДАА МОНГОЛЫН БАЯЛАГЫГ ЛУЙВАРДАН ОЛСОН МӨНГЫГ ЦАЦАЖ БАЙЖ ИХ ХУРАЛД ОРУУЛЖ ИРСЭН НОМТОЙ БАЯР ЯМАРЧ МЭДЛЭГГҮЙ ХҮҮХЭД
2017/09/05 202.131.250.130
зочин
энэ бүүр нэг ичихгүй нүүргүй новш юмаа ийм амьтдыг толгой дээрээ гаргаж байдаг бид нээрэн ямар арчаагүй сул дорой юм бэ
2017/09/04 203.91.112.43
Гао Лянь Дао
Монголын төр дийлдэхгүй байгаа хулгайч нараа Орос шиг устгаж цэвэрлэх хэрэгтэй.
2017/09/04 202.55.191.102
Gungaa
Ene zaluu odoo ter ikh khorongoo ideedsuuj baikh kheregtei shuu dee said ikh khural khereggui shuu dee Ardiin nam odoo bno shuu dee ene khumuusees angichrakh kheregtei uuniig Khurelsukh khiij chadna
2017/09/03 150.129.142.148
иргэн
МАК-ийн Нямтайширын барагдашгүй шунал үр хүүхдэд нь юу л авчрах бол доо. Ийм залуугаасаа олон түмний сөрөг бодол санааг цугларуулаад эхлэлээ
2017/09/03 66.181.184.107
мак
Үйлийн үрийг үхэж биш эдэлж бардаг. .яаж барна даа
2017/09/03 202.70.46.238
MGL
ENE BALIAR NOBSHIIG ZAILUULAACH ARDIIN NAMIINXAN IIM NOBSHUUD GAI BOLDOG SHVV
2017/09/03 202.179.31.30
Зочин
Газар шороо ухагсдад гэсхээл ирнэ
2017/09/03 139.5.217.19
Зочин
Ээнэ төрд нэг мөсөн сайн цэвэрлэгээ хийхгүй бол улс хөгжих тухай бодолтгүй болчихоод байнаа. Номтойбаяраас авахуулаад албан тушаалд очоод амиа бодсон шуналаас цаашгүй ийм хүмүүсийг даруй огцруулмаар
2017/09/02 202.9.43.75
зочин
энэ асуудлыг М Энхболд Сандуй нар мөнгө авч чадваргүй шуналтай боловсрол нимгэн наймаачин нөхдийг сайд болгосон нь илт шүү дээ тийм учраас Чойжилсүрэн Номтойбаяр гээд хэсэг нөхдийн авсан зүйлсийг хура
2017/09/02 103.57.95.157
Zochin
Bambaruushtaigaa az jargaltai bsan eej baavgaig alsan muu novsh Hogiin huiten tsaraitai, munguur uls turd orj irchiheed, ter munguu hichneen zuun ter bumaar ni urjuulj avaad ch hanahgui shunaltan yum
2017/09/02 123.16.241.215
зочин
ийм хүмүүс Төрд байхад монгол яаж хөгжихөв дээ. өөртөө идсээр бйгаад л бууна даа
2017/09/02 139.5.216.171
зочин
энэ хүнийг зүгээр л удмаар нь тэнгэр ниргэг муу муу гэхэд дэндүү муухай хүн монголын төрөөс яаралтай зайлуулах хэрэгтэй
2017/09/02 202.9.40.238
Ахлагч
Нянтайсүрэнгийн Нянтайбаяр гэвэл дажгүй сонсогдож байгаа юм биш үү.
2017/09/02 122.201.21.50
Mongol emee
Shulal n arai l dendsen ym bna l daa. !! Mongol humuusee bodoogui l hun ym daa. ! Zakuu hun gehed. !! Iimerhuu huvia bodson baidal arai l denduu bna. ! Umuurch bgaa humuus bad negiig bodoh ystoi bh !
2017/09/02 106.181.99.98
mongol
namd ugsun mungu chiny Mongolyn srd tumend ugsun mungu bish shuu
2017/09/02 112.72.11.67
баавгай
Энэ зураг эрүү үүсгэхэд хангалттай л баримт бх юм, АТГ болон ЦАГДАА БОЛОН ПРОКУРОРБНХААН!!!
2017/09/02 202.21.106.101
зочин
Номтой баярыг өмөөрч болохгүй гэж үү
2017/09/02 202.9.41.31
Эрлэгийн элч
Аав хүү 2ыг хамтад нь тамын тогоонд шид
2017/09/01 103.229.121.197
Зочин
ГЭМТ ХЭРЭГТЭН
2017/09/01 202.9.42.1
Engiin irgen
Hiisn buteesniig n medku bj yah gej huniig muuldag bn aa. Huchneen aldaj onoj yvsn ch, bayan ailiin huhed blaa ch saidiin uurgee ner turtei hiij yvaa hun. Huntei n haritsaj uzeegui bj olon yum yarihin
2017/09/01 27.123.214.84
Zochin
Nugel nudeeree gej ug baidag.Geree zasaj chadaagui ene turiig zasna barina gej iu baih be dee.Ene bol mongoliin emgenel haruusal
2017/09/01 66.181.190.221
zochin
Bi ene zaluug tanihgui gehde mash sain said gedgiig ni ajil hergees ni harsan. Uulzalt deer ch huuliin zuil zaaltiig taibarlah heregjuuleh ajlaa taniltsuulah iig harsan Yggui ajilch buriad tsustai
2017/09/01 202.55.191.102
Хамик
Номтойбаяр МАН дахь ойворгон Хүрэлсүхийг дарж өгсөн сайн эр.
2017/09/01 182.160.33.126
Ариш
Залуу эр Номтойбаяр алдаа хийгээ биз, цааш нь түлхэх хэрэггүй. Хэн ч алдаж онож амьдардаг. Ямар ч улс томхон аж ахуйн нэгжүүдээ ханатал нь дэмжиж байж хөгждөг.
2017/09/01 182.160.33.126
G
UGSHISAN ER HUN YANHAN AVAAD HUCHINDEED HAYAHUU!!! BAGIIN NAIZIIGEE MAASLIIN HUTGAAR DUREHUU!!! MAH BOL IIM L HULGAI HUCHINTEIGEE EVLERSEN BAAS SHEES YALGADAG IDEE BEER BITER NAM!!!!
2017/09/01 150.129.143.131
Мак
МАК дампуурахын даваа дээр хамаг мөнгөө МАНд хандивлаж хүүгээ улс төрд оруулж амжсан Одоо юун дампуурах оруулсан мөнгөө хэд нугалаад олоод авсан Монголд ийм л шудрага ёс байна Ичих нүүр алга
2017/09/01 75.82.92.137
Zochin
Энэ Засгийн газрын үйл ажиллагааг шороотой хутгаж байгаа сайд нарын нэг мөнөөс мөн. Уул нь ийм хүн сайн дураараа огцрох ёстой л доо. Энэ нөхөр чадахгүй л дээ.
2017/09/01 202.9.43.178
ХҮН
Бугшсан бэтэг биш, угшил сайт эрийн хийморь ! АТААРХААД НАС БАРАХ НЬ ЭЭ... ҮХЛЭЭ ЮУ? ҮХНЭ ДЭЭ...
2017/09/01 180.149.98.82
атаач
Мөнгөтэй бүхнийг,өөрөөсөө илүү бүхнийг хараадаг МОНГОЛ зан юм уу???
2017/09/01 180.149.98.82
НО
ХЯТАД ГЭЖ ЖИГШЭЭД Л ХЯТАДААР ХООЛЛООД БАЙГАА энэ хүмүүсийг ямар хүн гэдэг вэ???
2017/09/01 180.149.98.82
иргэн
эх сурвалж-ийн нэр дор гуагалагсад , нэг нь бичиж нөгөөдүүл нь дагаж, бусдын тархийг гүтгэлэг, үндэсгүй мэдээлэлээр угаахыг оролдогсод дэндүү олширч, бна даа ХАЛАГ !!!
2017/09/01 180.149.98.82
зочин
үйлийн үр гэж байдаг л юм даа
2017/09/01 202.70.46.208
Зочин
Та бүгд өөрсдөө сонгож өөрсдөө ийм болгочихоод одоо юу ч яриад хэрэггүй. Хохь нь гэдэг юм.
2017/09/01 43.242.241.151
Ван Хуй Фан
Нмтойбаярыг хятад цустай шоохууз гэж гадуур ярилцах юм .Энэ үнэн үү? Ээж нь ямар хүн байдаг бол?
2017/09/01 202.55.191.102
Naiz
Guu mun zaluugaasaa ideh uuhiig sursan hvn shvv
2017/09/01 80.217.166.192
GG
YANHAN HUCHINDENE!!! NZIIGAA HUTGALNA!!! NEGNEE HULEJ ZODNO!!! JINHEN SADIST GAJ DONTOI SETGETSIIN UVCHTUN SHUNALTAI LUIVARCHIN!!! HUNII BIE-G OLSON CHUTGUR GEJ ENE HUNIIG L HELEH BH!!!
2017/09/01 150.129.143.131
Unen
Uneen unen
2017/09/01 43.242.243.68
равдан
залуу халуун чоно унаж чулуу хазаж яавхад энэ байтугай юм алдаг биздээ эр хүн ажилаал хий
2017/09/01 112.72.9.26
Равдан
блокны үйлдэрийн талаар барилга барих хугацааг богинсогсон, шавар,замаск 70 хувь хэмэнсэн энэ яамар их хүч хөрөнгө гэдэгийг мэдэхгүй ажил хийж үзээгүй хүмүүс ингэж атаарахдаг юм Номтойбаяраа бүү шантр
2017/09/01 112.72.9.26
зочин
харин ч мундаг залуу гэж боддог. Өөрсдөө өдий зэрэгтэй болж чадаагүй байж чадсан нэгнээ битгий оролдоод байгаач . Харин ч залуу үедээ үлгэр болж яваа гэж боддог.
2017/09/01 203.91.117.8
zochin
zaluu hvniig yah gej eldbeer heldeg bnaa naad hvn chin ajlaa hiigle dee
2017/09/01 103.206.195.166
zochin
Enenii mungu gej yu baisii aavinhaa tumend neree tuimert hormoigoo shataan baij olson hed guravaar naadaj baigaa nusan chavha mongol tur erh tanhi helee hazsan balaichuudin togloomni gazar bish shuu.
2017/09/01 27.123.214.103
наранбаатар
Номтой баяр баавгай алахад яах ч үгүй юу.энгийн иргэн баавгайг алсан бол насаараа торны цаана энэ ариун явдал уу Дарга нараа
2017/09/01 202.179.31.59
бэлэг
хариуцлага хүлээлгэх нэг өдөр ирнэ л байлгүй
2017/09/01 202.179.31.59
zi
ene muu nomgui hulgaichiig ooriig ni ene em baabgai shig huuhedtei ni buudaach
2017/09/01 66.181.165.23
харамсаж байна
Ийм луйварчид засагт байхад яаж ч шударгаар явахгүй. МАН ыг л харааж сууна. АВЛИГАЧИД, луйварчдын намыг төрөөс зайлуулах хэрэгтэй болжээ
2017/09/01 66.181.179.242
дорж
Хууль зөрчсөн хүмүүст хариуцлага хүлээлгэх АТГ юу хийж дуугүй сууна вэ.
2017/09/01 202.21.117.202
Зочин
Сайд та ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр 30 жил НД -д татвар төлсөн иргэн нас харгалзахгүй тэтгэвэрт гарна гээд яриад байсан яриа чинь үнэн үү худлаа юу энэ талаар дахиад мэдээлэл ард түмэндээ өгчихмөөр
2017/09/01 59.153.87.198
Иргэн
МАК асар их хэмжээний хандив МАН-д өгч байдаг гэсэн.
2017/09/01 202.5.196.34
  • Recent
  • Most Read
  • Most Comment