8o
Улаанбаатар хот
mobile menu

Сургууль, цэцэрлэгийн орчимд алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна

2017-09-01 11:32:29

2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлт өнөөдөр болж байна. Нээлтийн үеэрнийслэл хотод байрлах төрийн болон төрийн бус эзэмшлийн их, дээд, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг орчимд хүүхэд багачууд, иргэдийг замын хөдөлгөөнд ая тухтай, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр 290 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Жолооч, эцэг, эхчүүд та бүхэнд Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж тээврийн хэрэгслээ бусдын хөдөлгөөнд саад учруулан байрлуулахгүй байх, бага насны хүүхдээ автомашины арын суудалд хамгаалах бүс, суудлыг хэрэглэж зөв тээвэрлэх, явганаар замын хөдөлгөөнд оролцохдоо бага насны хүүхдээ гараас нь хөтөлж эсвэл тэвэрч оролцох, 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Энхээ
Үнэхээр сайн ажиллаж байсан шүү. Бахархлаа. Хүүхдүүдийнхээ төлөө.Амжилт.
2017/09/02 202.9.40.75
  • Recent
  • Most Read
  • Most Comment