Төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр наймаалцаж буй 120 минутын бичлэгийг ил болгосон иргэн Г.Доржзодовын өмгөөлөгч Г.Баасан хэвлэлд ярилцлага өгчээ. Тэрбээр уг ярилцлагадаа хачирхалтай гэмээр нэгэн зүйлийг хэлсэн байна. Тодруулбал, 60 тэрбумын схемийг боловсруулсан гэгдээд байгаа “А.Ганбаатар бол сейфэндээ байнга буутай байдаг. Манай гэрч Г.Доржзодовт буугаа байнга үзүүлдэг байсан. Гайхуулж уу, айлган сүрдүүлж үзүүлсэн үү гэдгийг бид одоогоор ялгаж салгаагүй” хэмээн хэлсэн байна. А.Ганбаатар нэлээд хэдэн хоногийн өмнө 60 тэрбумын талаар хэвлэлийн бага хурал хийж, өөрийгөө гэмгүй хэмээн хэлсэн. Харин иргэн Г.Доржзодовын өмгөөлөгч Г.Баасангийн хэлж буйгаар бол танхай этгээд юм байна. Үнэхээр А.Ганбаатар сейфэндээ байнга буу хадгалж, Г.Доржзодовыг сүрдүүлдэг үү. Аль эсвэл Г.Баасан өмгөөлөгч ташаа мэдээлэл өгсөн үү гэдэг нь тодорхойгүй байна.
“60 тэрбумын” А.Ганбаатар сейфэндээ буу хадгалж, Г.Доржзодовыг дарамталсан уу
2017-09-01 15:00:00