“Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Очир” төвийн зочид буудлын өрөөнд наймдугаар сарын 23-ны өдрийн 12:44 цагт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд оршин суух 13 настай, эмэгтэй А нь ил харагдах гэмтэл шархгүй нас баржээ. Хэргийн газарт байсан 19-20 насны гурван этгээдийг холбогдуулан шалгаж байгаа аж. Хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
13 настай охин зочид буудалд нас баржээ
2017-09-01 15:53:12