8o
Улаанбаатар хот
mobile menu

Засгийн газрыг огцруулах талаар хэн юу хэлэв

2017-09-01 16:12:00

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах бичигт МАН-ын нэр бүхий 31 гишүүн гарын үсэг зураад байгаа. Засгийн газрыг огцруулах албан бичгийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өргөн барихдаа  " Анх томилогдсон цагаасаа нэг жилийн хугааанд Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн, Монголын ард түмний эрх ашигт нийцээгүй, цөөн хэдэн бүлэглэлийг дэмжсэн шийдвэрүүдийг гаргасан. Тиймээс энэ Засгийн газрыг огцруулах хэрэгтэй" хэмээн бичгээ өргөн барьсан. Мөн гаргасан шийдвэрүүд нь ашиг сонирхлын зөрчилтэй, эргэж буцсан байсан нь ийнхүү огцруулах болсон шалтгаан гэдгийг тэрбээр нэмж тайлбарласан юм. Тэгвэл өнгөрсөн өдрүүдэд болсон МАН-ын бүлгийн хуралдааны үеэр УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Засгийн газрыг огцруулах бичигт нэмж гарын үсэг зурсан. Мөн дээрээс нь Ардчилсан намын бүлгийн 9 гишүүн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах нь зүйтэй гэсэн санал дээр нэгдээд байгаа билээ. Харин эцсийн шийдвэрийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байж гаргах ёстой. Засгийн газраа огцруулах талаар УИХ-ын гишүүд өөр өөрсдийн байр сууриа илэрхийлж байна. Энэ талаар мэдээллийг хүргэж байна.

Засгийн газраа огцруулах талаар хэн юу хэлэв

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ЗОЧИН
НЭГ ТОГООНООС ХООЛ ИДДЭГ ЮМНУУДААС ЯМАР Л ОЛИГТОЙ ЮМ ГАРАВ ГЭЖ. ШАЛ ХУДЛАА. еРӨНХИЙ САЙД ДАНГААРАА МЭДЭДГҮЙ, ман-ЫН БҮЛЭГ, УДИРДАХ ЗӨВЛӨЛ НЬ ШИЙДДЭГ ШҮҮ ДЭЭ
2017/09/04 122.201.31.61
Дарханбаатар
Ерөнхий сайдад хариуцлага тооцож, шинэ ерөнхий сайд ажиллуулахыг зөв гэж дэмжиж байна.
2017/09/03 103.9.91.41
  • Recent
  • Most Read
  • Most Comment