8o
Улаанбаатар хот
mobile menu

Зам хөндлөн гарахдаа анхаарал болгоомжтой байхыг уриаллаа

2017-09-01 17:47:45

2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үед нийслэл хотод байрлах төрийн болон төрийн бус эзэмшлийн их дээд, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг орчимд хүүхэд багачууд, иргэдийг замын хөдөлгөөнд ая тухтай, аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр 290 гаруй цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Жолооч та Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж тээврийн хэрэгслээ бусдын хөдөлгөөнд саад учруулан байрлуулахгүй байх, бага насны хүүхдээ автомашины арын суудалд хамгаалах бүс, суудлыг хэрэглэж зөв тээвэрлэх, явганаар замын хөдөлгөөнд оролцохдоо бага насны хүүхдээ гараас нь хөтөлж эсвэл тэвэрч оролцох, 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг онцгойлон анхаарууллаа.

Хүүхэд зам хөндлөн гарахад дунджаар 10-15 секунд шаардагддаг бөгөөд энэ хугацаанд анхаарлаа өөр зүйлд сарниулахгүй, аюулгүй, зөв замын хөдөлгөөнд оролцох талаар ЭЦЭГ ЭХ ТА хүүхэддээ үлгэрлэн зааж сургаж, тэдэнд багаас нь зөв дадал эзэмшүүлэхийг уриаллаа. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment