Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Очир” төвийн зочид буудлын өрөөнд хүн нас барсан байна” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад энэ сарын 23-ны өдөр иржээ. Уг мэдээллийн дагуу тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид очиж шалгалтын ажиллагаа хийсэн байна.
Шалгалтаар Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд оршин суух 13 настай, эмэгтэй А нь ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байжээ. Одоогоор охины үхэлд хүргэсэн шалтгааныг тодруулахаар нарийвчилсан шинжилгээнүүдийг хийж, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.