“Эрдэнэс Тавантолгой” ХК Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль, Үндэсний их баяр наадам дамнуулан их хэмжээхий исэлдсэн болон коксжих нүүрсийг олборлуулах гэрээг БНХАУ-ын компаниудтай байгуулжээ. Хамгийн ноцтой нь ийм гэрээ байгуулаад коксжих нүүрсний тонн тутмаас 2.0 ам.доллар, исэлдсэн нүүрсний тонн тутмаас 1.0 ам.доллар “нүүрсчид”-ийн халаасанд ордог байсан байж тун болзошгүй юм байна. Гэрээнд 1 250 000 тонн исэлдсэн нүүрс, 3 510 000 тонн коксжих нүүрсийг олборлуулах гэрээ байна. Тэгэхээр эрх мэдэл бүхий нүүрчид маань энэ хуудсан дээрх гэрээнүүдээс л гэхэд исэлдсэн нүүрснээс нь 1 250 000 ам.доллар, коксжих нүүрснээс нь 7 020 000 ам.доллар халаасалсан байж магадгүй нь. Нийтдээ 8 270 000 ам.доллар болох бөгөөд Монголбанкны өчигдрийн ханшаар 20 104 370 000 болж байна.
Одоогооор энэ асуудлыг АТГ, ЭЦГ-аас шалгаж байгаа юм байна.