Малчид, тариаланчид, иргэдэд зориулсан мэдээ:
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар бороо орж, сэрүүснэ.
2017 оны 09 дүгээр сарын 03-наас 09 дүгээр сарын 07-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
3-нд ихэнх нутгаар, 4-нд нутгийн зүүн хагаст, 5-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 6-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 3,6-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 16-18 метр, 4,5-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ, 3-нд нутгийн хойд хэсгээр, 4-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна. 5-нд ихэнх нутгаар дулаарна.