8o
Улаанбаатар хот
mobile menu

"Жи Тайм" сүлжээний бизнесийн хохирогчид мэдүүлэг өгнө

2017-09-04 13:07:00

Цагдаагийн байгууллагаас "Жи Тайм" сүлжээний бизнесийн хохирогчдыг мэдүүлэг өгөхийг уриаллаа. Уг залилангийн хэрэгт холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөх хэлтсээс Маженов Марат нарт эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй. Энэ дагуу "Жи тайм корпорейшн" ХХК-ийн хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрт элсэж, урамшуулал авсан нэр бүхий иргэд энэ сарын 20-ны дотор тус албаны Залилах гэмт хэрэг мөрдөх хэлтсийн 202, 203 тоот өрөөнд мөнгө хүлээн авсан дансны дугаараа тодруулан, мэдүүлэг өгнө үү гэж ЦЕГ-аас мэдээллээ.

  •  
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment