8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Сандуй бол жижиг “жараахай”

2017-09-04 08:30:00

МАН үргэлж “ашигтай наймаа” хийж иржээ. Точоод байвал дуусахгүй. Заримыг нь зах зухаас нь дурдвал, Төрийн албыг наймаалцсан алдарт 60 тэрбум, сайд нарын хувааж авсан 807,8 тэрбумын концессын гэрээ. Энэ бол тоо дурдагдсан “ашигтай наймаа” юм. Энэ аргаар тэд нэлээдгүй “хөлжсөн”. Өөр нэг арга МАН-ын авлигалчдад бий. Хэн нэгэнд хариуцлага тооцож ажлаас нь чөлөөлдөг. Оронд нь өөрийн хүнээ тавьдаг арга юм. Энэ нэлээд сонгомол болов ч түгээмэл арга. За бараг аль ч засгийн үед байсан, одоо ч байгаа гэхэд болно. Гэхдээ үнийг МАН-ынхан илүү хийдэг. Үүний хамгийн сүүлийн үеийн тод жишээ гэвэл Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй өөрийн хүсэлтээр ажлаа өгч байгаа явдал юм.

Гэхдээ үнийг МАН-ынхан илүү хийдэг. Үүний хамгийн сүүлийн үеийн тод жишээ гэвэл Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй өөрийн хүсэлтээр ажлаа өгч байгаа явдал юм

Анх төрийн албыг наймаалцсан 60 тэрбумын бичлэг ил болох үед эвлүүлэг, гүтгэлэг, сонгуулийн хар PR гэх мэтээр тайлбарлаж байсан. Хууль хяналтын байгууллагаар шалгуулна гэдгээд ч мэдэгдсэн.  Гэхдээ 60 тэрбумын бичлэг эвлүүлэг биш, бодит гэдгийг удаа дарааллан баримттайгаар ил болж байсан. Ц.Сандуй ч өөрөө хэд хэдэн удаа ийм зүйл болсон, яригдсан нь үнэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн.  Энэ цаг үеэс л МАН-ын “ашигтай наймаа” хоёрдугаар хувилбартаа шилжсэн. Учир нь өнгөн хэсэгтээ 60 тэрбумын хэрэгт холбогдоод байгаа Ц.Сандуй өөрийн хүсэлтээр ажлаа өгч, хариуцлага хүлээж байгаа юм. Харин нөгөө талаас нь харвал төрийн албыг наймаалцсан 60 тэрбумын хэргийг дарах гэж Ц.Сандуй өөрийн хүсэлтээр ажлаасаа огцорч байгаа юм биш биз. Ц.Сандуй өөрийн хүсэлтээр гэх хоёрхон үгээр 60 тэрбумын гэмт хэргээс мултрах гэсэн арга заль уу. Эсвэл Засгийн газрыг огцруулахгүй гэсэндээ Ц.Сандуйг ийм сонголт хийхэд хүргэв үү. МАН-ын авлигалчдын хувьд Ц.Сандуй жижиг “жараахай” байв уу.  

Ц.Сандуй өөрийн хүсэлтээр гэх хоёрхон үгээр 60 тэрбумын хэргээс мултрах гэсэн арга заль уу. Эсвэл Засгийн газрыг огцруулахгүй гэсэндээ Ц.Сандуйг ийм сонголт хийхэд хүргэв үү. МАН-ын авлигалчдын хувьд Ц.Сандуй жижиг “жараахай” байв уу.  

Учир нь УИХ дахь МАН-ын бүлгийн хурал өнгөрсөн наймдугаар сарын 29-ний эхэлж 2 өдөр хаалттайгаар хуралдсан. МАН-ын бүлэг хуралдаанаараа Засгийн газрыг огцруулах эсэхээ эцэслэх байсан. Бүлгийн хуралдаан дууссаны дараа Төрийн байгуулалтын байнгын хороогоор Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж. Энэхүү хуралд нийт 17 гишүүн оролцсноос 8  гишүүн  зөвшөөрч, 9 нь огцруулахыг эсэргүйцсэн юм. Улмаар Төрийн байгуулалтын хороо Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэсэн шийдвэр гаргасан. Хуулиараа бол УИХ-ын чуулганаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ. Уг хурлаар Засгийн газар огцрох нь тодорхой болсон. Засгийн газрыг огцруулах хамгийн том шалтгаан нь төрийн албыг наймаалцсан 60 тэрбумын бичлэг яахын аргагүй мөн. Тиймээс Ц.Сандуйг өөрийн хүсэлтээр ажлаа өгөх шийдвэр гаргаж байгаа мэт харагдуулж  “гал унтраах” гэв үү. Эсвэл Ц.Сандуйгийн оронд илүү өөр нэг өөрийн хүнээ тавих нь МАН-ынханд илүү ашигтай юу.

Д.Болор

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Зүгээр л шатрын хүү. Улс төрийн золиос болж нэр төрөө алдсан гөлөг
2017/09/04 202.131.248.212
иргэн
Засгийн газар огцрох нь тодорхой болсон МАН намын шудрага эрчүүд нийлсэн оффшорчидыг няц дарна. МАНыхан мэдэж байгаа
2017/09/04 95.211.230.94
зочин
Сандуй шиг хорхойтой шүдийг Сугалах хэрэгтэй засгийн газар өөрөө өмхийрсөн ам болмон шүү дээ амаа угаая хорхой шүдээ сугалая
2017/09/04 46.17.97.112
зочин
одоо орлогч нарийг солих хэрэгтэй нам мөнгө хоёроо ирсэн мэрэгжилийн биш жүжигчидийг эсвэл даргаа солио тэр нь хийг энэ улс юу ч хийхгүй жил боллоо одоо баруу эргүүлээд больсон 96 компанийг хаасан
2017/09/04 202.21.113.110
Tseneg)
mergejliin zasgiin gazriin ali ch said n mongold ashigtai chuhal shiidwer gargaagui...zasgiin gazar iim bdaggui yumaa ogtsor...
2017/09/04 94.140.125.40
Ghana)
Манай засгийн газар, ерөнхий сайд ч гэждээ. Зөвхөн сайдуудынхаа болон бүлэглэлийн хэдэн компаниа /ж нь: МАК ххк/ тэжээдэг засгийн газар болж хувирчихсан. Бүгд Эрдэнэбат Энхболдын гар хөл. Засгийн га
2017/09/04 46.101.127.145
Ганаа
Аль нам нь ч адилхан л албан тушаал зардаг нь бүгдэд ил шдээ, ярьсан нь баригдсан нь л энэ болхоос.
2017/09/04 122.201.31.27
ТӨРӨӨ
ТЭХХ ЭНЭ ХҮН БОЛ ЗҮГЭЭР ГАРЫН ҮЗҮҮР....ОДОО ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛЖ ГЭМЭЭ УХААРАН ЭДЛЭХ ЁСТОЙ
2017/09/04 93.115.95.201
З
Зааз сайхан эргүүтэх юмаа энэ хүмүүс. МАН АН 2 яг адилхан. Ялсаныг нь үзэн ядаад ялагдсаныг нь өрөвдөөд үнэн тэнэг сонголт хийсээр олон жилийг үдлээ дээ
2017/09/04 27.123.214.81
ЗОЧИН
МАН ард түмнээ хуурсан ажил бүү хийгээч алдаа дутагдлаа ухамсарлаж улс эх ороныхоо төлөө ард түмнийхээ төлөө доривтой шийдвэртэй алхамуудыг хийж төрөө цэвэрлэж аваач шаардлагатай бол намаа тараагаач.
2017/09/04 202.9.43.245
Mongol lalar
Jaaraahaig baga deer ni alaach ...mongold mafi heregtei bn ene met jaraahaig zurhai bolhoos ni umni buudaj bh heregtei
2017/09/04 202.70.46.212
Зочин
Албан ажлаа өгөх нь хариуцлага биш. Хуулийн дагуу гэмт хэргийн шинж агуулсан эсэхийг шалгаж хариуцлага тооцох ёстой.
2017/09/04 122.201.31.202