8o
Улаанбаатар хот
mobile menu

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ

2017-09-04 08:14:12

Өнөөдөр  аргын тооллын 9 сарын 4, Сумъяа гараг. Билгийн тооллын 13, Тооно одтой, хөх морь өдөр. Өдрийн наран 6 цаг 19 минутад мандан, 19 цаг 27 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү гаргах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл