8o
Улаанбаатар хот
mobile menu

Цаг агаарын урьдчилсан мэдээ

2017-09-04 08:15:57

Малчид, тариаланчид, иргэдэд зориулсан мэдээ:

Өнөө маргаашдаа  нутгийн зүүн хагаст бороо орж, сэрүүхэн байна.

2017 оны 09 дүгээр сарын 03-ны 20 цагаас 09 дүгээр сарын 04-ний 20 цаг хүртэлх 
цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 14-16 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 13-18 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 8-13 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө түр зуур секундэд 12-14 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 16-18 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

2017 оны 09 дүгээр сарын 04-нөөс 09 дүгээр сарын 08-ныг хүртэлх 
цаг агаарын урьдчилсан төлөв:

5-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 6-нд нутгийн хойд хэсгээр, 7-нд Хангай, Хөвсгөлийн уулсаар, 8-нд баруун аймгуудын ихэнх, төвийн аймгуудын зарим газраар бага зэргийн бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 6-7-нд ихэнх нутгаар, 8-нд баруун аймгуудын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. 6-нд нутгийн хойд хэсгээр, 7-нд төв болон зүүн аймгуудын нутгаар сэрүүснэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
r
boroo odoo bolno doo
2017/09/04 43.242.242.51