8o
Улаанбаатар хот
mobile menu

Зүрхний төрөлхийн гажигтай 100 хүүхдэд үнэ төлбөргүй мэс засал хийхээр боллоо

2017-09-04 08:26:19

БНХАУ-ын дарга Си Зиньпиний санаачилгаар “Нэг зам, нэг бүс” төслийг хэрэгжүүлж байгаа. Төслийн хүрээнд БНХАУ-ын Улаан загалмайн нийгэмлэгийн Эрүүл мэндийн сан,  Монголын Улаан загалмай нийгэмлэгээс санаачлан Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй  хамтран хэрэгжүүлэх “Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд мэс заслын тусламж үйлчилгээг үнэ төлбөргүйгээр үзүүлэх” хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслол 2017 оны наймдугаар сарын 31-ний өдөр Улсын гуравдугаар төв эмнэлэг дээр болжээ. 

Энэхүү хамтын ажиллагааны төслийн хүрээнд Монгол улсад эмчлэгдэх боломжгүй хүнд, хавсарсан зүрхний төрөлхийн гажигтай 0-1 насны нярай болон бага насны 100 гаруй хүүхдүүдэд үнэ төлбөргүйгээр БНХАУ, ӨМӨЗО-ны зүрхний мэс заслын эмч нарын баг болон УГТЭ-ийн Зүрхний мэс заслын эмч нарын хамтарсан  баг үзлэг, оношилгоо хийж мэс засал эмчилгээ хийлгэх шаардлагатай хүүхдүүдийг сонгон БНХАУ-ын Бээжин хот, ӨМӨЗО-ны Хөх хотын өндөр түвшний эмнэлгүүдэд мэс засал эмчилгээг үнэ төлбөргүй хийх юм.Төслийн хүрээнд хагалгаанд орох хүүхэд болон асран хамгаалагч 1 хүний байр, хоол, унааны зардлыг БНХАУ-ын Улаан Загалмайн Эрүүл мэндийн сангаас бүрэн хариуцах юм байна. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл