8o
Улаанбаатар хот
mobile menu

Маршаллын арлууд, Бүгд Найрамдах Панам Улсад бүртгэлтэй оффшорчдоос мэдүүлэг авна

2017-09-04 09:33:00

Засгийн газрын хуралдаанаар офшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг баталсан. 

Ингэснээр хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг төрийн өндөр, удирдах албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд албан тушаал хаших хугацаандаа дээрх оффшор бүсэд банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглож байгаа юм.  

 

Засгийн газраас батлагдсан оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтад Бахамын болон Маршаллын арлууд, Бүгд Найрамдах Панам Улс, зэрэг 50 гаруй улсын нутаг дэвсгэр багтаад буй. Тэгэхээр эдгээр 50 гаруй улсын нутаг дэвсгэрт данс эзэмшдэг  хүмүүс мэдүүлгээ АТГ-д мэдүүлэх үүрэг хүлээх юм. Монгол Улсын иргэд оффшор бүсэд данс нээж, аж ахуй нэгж үүсгэн байгуулсан гэх асуудлыг шалгуулах тухай гомдол, мэдээллийн дагуу Эрүүгийн хуульд зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ. Түүнчлэн Улсын ерөнхий прокурорын газрын “Мөрдөн шалгах ажиллагааг байгууллагууд хамтран явуулах тухай” тогтоолын дагуу АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулагдан, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж эхэлсэн байна. 

Дэлхийн төр засгийн удирдагчид, парламентын гишүүд, нэр нөлөө бүхий хүмүүсийн оффшор данстай холбоотой баримтыг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооноос өнгөрсөн онд ил болгож тавьсан. Эдгээр баячууд дотор монголоос нэр бүхий 49 хүний нэр ил болоод байгаа. Эдгээр 49 хүнээс  20 нь улс төрд ажиллаж байсан, төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс багтаад байгаа. Тодруулбал, Сү.Батболд, Д.Цогтбаатар, Б.Дэлгэрсайхан, С.Баяр,  НИТХ-ын дарга Ц.Сандуйгийн төрсөн ах Ц.Сэргэлэн, Монгол улсын сангийн сайдаар ажиллаж байсан Я.Очирсүх,  Улаанбатар хотын захирагч асан Э.Бат-Үүлийн хүү Э.Чулуудай,  Барилга хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар нарын нэр дурьдагдсан. Тэгвэл эдгээр хүмүүс мэдүүлгээ хэрхэн өгөх нь ихээхэн анхаарал татаж байна. 

Ерөнхийлөгч Х.Баттулга оффшорчдыг мөнгөө  оруулж ирэхийг уриалсан хугацаа энэ сарын 12-нд дуусна 

Ерөнхийлөгч Х.Баттулга оффшорчдыг мөнгөө  оруулж ирэхийг уриалж, 49 хоногийн хугацаа өгсөн. Тус хугацаа энэ сарын 12-нд дуусна. Одоо найм хоногийн хугацаа үлдсэн байна. Ерөнхийлөгч сайн дураараа мөнгөө  оруулж ирэхийг уриалсан ч нэг нь ч  хүн иргэний зориг гаргаж, сайн дураараа мөнгөө оруулж ирсэнгүй. Нэг ёсондоо Ерөнхийлөгчийн үгийг оффшорчдын хэн нь  ч тоосонгүй.  

Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэхдээ "Төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүс, улстөрч, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд оффшор дансанд мөнгөн хөрөнгөө байршуулах нь тухайн хөрөнгийн гарал үүсэл хууль ёсны эсэх, татвараа шударгаар төлсөн эсэх, хөрөнгө орлогын мэдүүлгээ үнэн зөв мэдүүлсэн эсэх зэрэг олон эргэлзээг бий болгож, шударга ёсонд итгэх олон нийтийн итгэлийг бууруулж байна. Монгол Улс 2017 оныг хүртэл оффшор бүсэд данс эзэмших асуудлаар хууль, эрх зүйн ямар нэгэн зохицуулалтгүй явж ирснээс улбаалан улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд оффшорт данс эзэмшсэн тохиолдлууд байгаа тул олон улсад мөрддөг жишгээр эхний удаад тэдэнд ууч сэтгэлээр хандаж, оффшор данснаас нэн даруй мөнгөө татаж, Монгол Улсдаа оруулж ирэхийг уриалах нь зүйтэй хэмээн үзэж байна. Оффшор бүсэд данстай улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан 2017 оны долдугаар сарын 24-ний өдрөөс хойш 49 хоногийн дотор оффшор дансаа хааж, тэнд байршуулсан мөнгөн хөрөнгөө Монголын банкинд оруулж ирэхийг уриалж байна. Дурдсан хугацаанд Монголын банкууд руу татагдаагүй мөнгөн хөрөнгө, түүнийг эзэмшигчдийн асуудлыг холбогдох хуулийн дагуу илрүүлэн илчилж, зохих хариуцлага хүлээлгэх нь шударга ёсонд нийцнэ хэмээн үзэж байна" хэмээн хэлсэн. Ерөнхийлөгч тов тодорхой хугацаа заасан байхад нэг ч иргэн сайн дураараа мэдүүлсэнгүй. Харин одоо АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэгт оффшорчид хэрхэн мэдүүлгээ өгөх бол....

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Irgen
Muulaad baidag Hyatadad offshore-chidoo uter turgen barivchilj avchraad buh mungiig ni ulsin orlogo bolgood nus nulimstai ni holilduulj baigaad duujleed l niigmee tseverlej chadaad l baigaa yum daa.
2017/09/04 122.201.24.154
Ачу
АТГ ЦЕГ УМБГ ТЕГ зэрэг байгуулалгын дарга нарыг үтэр түргэн сольж,цаазын ялыг сэргээж хүн ардаа хамгаалах цаг бусуу ерөнхийлөгчөө!!!
2017/09/04 31.10.159.32
Зочин
Атг авч чадах уу тэр бизнес хииж байгаагүй нь юу хэлэх бол дэлгэрсайхан бол бизнес хииж байсан бусад нь сонин бана газрын наймаа гэрээнии төлбөр шүү дээ
2017/09/04 202.9.43.29