Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандоржийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээс дахин торгожээ. Тодруулбал, түүнийг тус дүүргийн шүүгч Х.Идэрт нөлөөлсөн гэж үзжээ. Өмгөөлөгч Ц.Баасандорж өнгөрсөн оны есдүгээр сард болсон шүүх хурлын үеэр шүүгч Х.Идэрээс татгалзаж, үүнийгээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьсан юм. Түүний эл үйлдлийг шүүхээс шүүгчид нөлөөлсөн гэж үзсэн байна. Түүнийг Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 1 сая 920 мянган төгрөгөөр торгожээ.
Өмгөөлөгч Ц.Баасандоржийг 1 сая 920 мянган төгрөгөөр дахин торгожээ
2016-01-13 19:41:00