8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол адууны тамга “Toyota”, “Lexus”-ийн логогоор солигджээ

2017-09-04 11:45:00

Монголчууд намрын эхэн сар адаг сарт адуугаа тамгалдаг уламжлалтай.  Монгол адуу, адууны тамга хоёр нүүдэлчин монголчуудын амьдралд хамгийн том байр суурь эзэлдэг  учраас ихээхэн хүндэтгэлтэй ханддаг. Дэлхийн олон угсаатан ард түмний дотор харилцан холбогдох харь элэгтэн, хамаатан саднаа ялгах олон тэмдэг эртнээс үүссэн байдаг. Овгийн дотор хөдөлмөрийн хуваарь үүсэхийн хэрээр өөрийн өмч хөрөнгөө ялгах, таних мэдэх хэрэгцээнээс тамга тэмдэг үүссэн. Монголчууд  МЭӨ 1 мянган жилийн тэртээгээс мал сүргээ тамгалж эхлэсэн түүхтэй. Тэгвэл тэр үеэс монголчууд адуугаа тамгалахдаа монгол ёс заншилаа дээдэлсэн тамгаар тамгалдаг байсан. Харамсалтай нь сүүлийн үед  хөдөөгийн зарим иргэд “Toyota”, “Lexus”-ийн логогоор адуугаа тамгалдаг болсон байна. Тодруулбал, Төв аймгийн Баян, Эрдэнэ сумын малчид “мер­седес”, “лексус”, “тоёото” машины логогоор адуугаа тамгалсан байна. Үүнийг харсан монгол хүмүүс, ахмад малчид, уяачид маш их эсэргүүцэж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
шинээ
шинэ баян цээж өвчтээ, хуучин баян хуян өвчтээ гэдэг л энэ дээ, удалгүй ал, шодойн дүрстээ тамгаар тамгална биз
2017/09/05 66.181.160.44
Тоеото
Малчид маань 470.570 унаал биз яадгийн
2017/09/04 202.21.107.18
Дорж
Тамга нь зөвхөн адуу малаа ялгах тэмдэг биш юм шүү. Энэ маш утга агуулсан зүйл гэдгийг малчид минь ухаарахгүй бол болохгүй . Ийм тэмдэг тавьсан адуу малаа хурдхан нядлахгүй бол өр төлбөрт орно шүү.
2017/09/04 202.9.41.127
Zochin
Soliorch baigaam shuu
2017/09/04 59.153.113.62
8989
Бш ч эсэргүүцэж бна уламжлалаа бодох хэрэгтэй.Алдуул малаа сураглахад нар сар чойндон тамгатай хээр морь гэвэл сонсголонтой биздэ
2017/09/04 202.72.242.5
зочин
За баахан өрөнд орох болж дээ зайлуул
2017/09/04 124.158.73.28
атаархуу новш вэ чи
Битгий хуц юугаар тамгалах нь чамд ер нь ямар хамаатай юм шинэ адуутай болсон хүн шинээр тамга гаргаж ирээ л биз чи яахав дээ компьютернээс өөр юм байгаа биш чамд хэдэн хурдан адуугаа юугаар дарах нь
2017/09/04 103.26.192.157