8o
Улаанбаатар хот
mobile menu

Товчоодын бэлэн байдалд шалгалт хийж байна

2017-09-04 12:44:01

Нийслэлийн нутаг дэвсгэрт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүллээ. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Баянзүрх, Багахангай, Налайх, Багануур, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн авто замын постуудад холбогдох мэргэжлийн байгууллагуудын хамтарсан хяналт шалгалт хийгдэж байна.
Нийслэлийн Засаг даргын “Хүн,  мал, амьтаны гоц халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” А/594 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газрын даргын өнгөрсөн сарын 16-нд баталсан хуваарийн дагуу дүүргүүдийн хяналт шалгалтын байнгын цэг болон хөдөлгөөнт эргүүлүүдийн үүрэг гүйцэтгэлтэд хяналт тавих, дутагдлыг газар дээр нь аригуулах зорилгоор нийслэлийн Онцгой байдлын газрын гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, ахмад Г.Энхцолмон, гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн мэргэжилтэн, ахлах дэслэгч Ж.Дамбадаржаа нар өчигдөр Баянзүрх, Налайх, Багахангай дүүргүүдэд байрлах авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын бэлэн байдлыг шалгаж  ажиллав.

Ингэхдээ нийслэлийн Засаг дарга, дүүргүүдийн Засаг даргын захирамж, тушаал, , постын байрлал тохижилт, жижүүрийн хуваарь, рапортын дэвтэр, албадын үүрэг гүйцэтгэлт, зөрчлийн бүртгэл, албан хэрэг хөтлөлт, ажил үүргийн хуваарь, ажил үүргийн хуваарь, урьдчилан сэргийлэх үйл  ажиллагааны явцтай үзэж танилцлаа.
 
Одоогоор зургаан дүүргийн шалган нэвтрүүлэх товчоодод  7671 тээврийн хэрэгсэл, 16419 зорчигчдод хяналт шалгалтыг хийсэн байна. Хяналт шалгалт аравдугаар сарын 17-нд хүртэл үргэлжилэх юм байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment