8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат та “Монгол Улс бизнестээ эргэн ирлээ” гэж том ярих хэрэггүй

2017-09-04 13:30:00

Монгол Улсын Засгийн газар, үнэт цаасны “Frontier” компанийн хамтран зохион байгуулж буй хөрөнгө оруулагчдын “Invest Mongolia” чуулга уулзалтад өнөөдөр эхэлсэн. Тус чуулга уулзалтанд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцож үг хэллээ. Тэрбээр тус чуулга уулзалтанд үг хэлэхдээ  “Гадаад талдаа Монгол Улсад итгэх итгэл эргэн сэргэж, Бизнес эрхлэлтийн орчны индексээр 2017 онд найман байраар урагшиллаа. Үүний нэгэн баталгаа нь энэ удаагийн хөрөнгө оруулагчдын чуулганд оролцогч олон улсын байгууллага, хөрөнгө оруулагчдын тоо өмнөх жилүүдийнхээс нэмэгдсэнээс харагдана. Гадаадын хөрөнгө оруулагчид “Монгол Улс бизнестээ эргэн ирлээ” гэж тодорхойлж буй ийм цаг үед энэ удаагийн чуулган болж байгаад Монгол Улсын Засгийн газар ихээхэн ач холбогдол өгч, үр дүн хүлээж байна. Хөрөнгө оруулагчид Та бүхний өмнө Монгол Улс нээлттэй засаглалтай, бизнесийн таатай орчинтой, бизнес хийх зах зээлтэй улс хэвээр байна. Монгол Улс бизнестээ эргэн ирлээ, Та бүхнийг урьж байна” хэмээн хэллээ.

Монголчуудын амьдрал өдрөөс өдөрт доройтож байгаа энэ үед ийм  мэдээ сонсоход таатай байгаа ч гэсэн итгэл үнэмшилгүй сонсогдож байна. Өнөөдөр есдүгээр сар гарсан ч алдрай бяцхан үрс маань хүүхдийн 20 мянган төгрөгөө авч чадаагүй байна. Шалтгаан нь санхүүжилт байхгүй. Одоогоос хоёр сарын өмнө Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Хүүхэд бүрт 20 мянган төгрөг өгөх ажил үргэлжилнэ. Өнгөрсөн 2016 онд  хүүхдийн мөнгөө авч чадаагүй хүүхдийн мөнгийг нөхөж олгоно” хэмээн Ерөнхийлөгчийн сонгуулийн ээлжит шоуг хийж байв. Гэтэл түүнээс хойш 1 сарын дараа хүүхдийн мөнгөө өгөх санхүүжилтгүй сууж байна. Бодит байдал ийм байхад хоосон дүр эсгэж “Монгол Улс бизнестээ эргэн ирлээ” том том юм ярих юм.

Мөн үүнээс гадна Төрийн эрх бариад буй Монгол Ардын Намын 2016 оны сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг үзвэл үнэхээр л улстөрч хүний зарчмыг барьсан олон сайхан нийгмийн халамжуудыг амласан. Залуу гэр бүл, 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш олон хүүхэдтэй гэр бүлийг тэргүүн ээлжинд орон сууцжуулах, орон сууцны түрээсээ урьдчилгаанд шилжүүлэн тооцуулдаг гадны орны туршлагаас нэвтрүүлэх бодлого баримтална гэсэн амлалт өгсөн. 

Хүүхэд төрүүлсэн ээжүүдэд даатгуулсан хэлбэрээс нь үл хамааран хөдөлмөрийн хөлснөөс адил хувиар тооцон тэтгэмж олгох эрх зүйн орчин бүрдүүлнэ гэх мэт гайхалтай сайхан амлалтуудыг 2020 оноос урьтаж хэрэгжүүлэх хэрэгтэй тухай амлалт өгч байсан. Гэтэл өнөөдөр энэ амлалтуудын нэгэн ч алга. Харин ч эсрэгээрээ долоон төрлийн татвар нэмсэн, ард түмний амьдрал өдрөөс өдөрт дордож байна.  Хэлсэн үгнээсээ эргэж буцдаг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат та эхлээд амласан  амлалтаа биелүүлнэ үү. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Г.Батнасан
Мөн ч сайхан тууцгаах юм даа.
2017/09/05 202.179.31.84
site
ene site Hurelsukhiin taliin site
2017/09/05 202.180.220.172
оогий
Далан худалч
2017/09/05 103.26.195.234
оогий
Энэ нөхөр ер нь цагаандаа гарсан худалч нөхөр юмаа.Хэлсэн ярьсанаасаа маргааш нь л буцна
2017/09/05 103.26.195.234
zochin
ediin zasag essen yum bol yadarsan heden bagsh nariinhaa tsaling nemchiheed ediin zasag uslee gej yariaach. heden ediin sagiin aluurchidiig avchiraad uls ekh ornoo ongichihoo ediin zasag eslee geh yum
2017/09/04 103.26.193.49
Зочин
Улс орны болоод хүмүүсийн амьжиргаа дээшилсэн зүйл огт алга. Ингэж худлаа шоудахаа болимоор юм. УБ хотын энэ тоос шороо, шавар шалбааг, үнэр танар нь хүн амьдрахад бэрх байна даа таминь.
2017/09/04 66.181.190.108
зочин
Эрдэнэбат марзан хүн юм болов уу
2017/09/04 59.153.115.236
иргэн
Концес нэрээр танил тал хамаатан садангуудтайгаа нийлж төрийн мөнгийг шомбодож,таван толгойгоос баяр наадамыг далимдуулан хулгай хийж,сонгуулиар худлаа амлалт өгөхөөсөөр хийсэн ажил алга даа
2017/09/04 150.129.140.233