Өнгөрсөн сарын 19-ний өглөө Булган аймгийн Рашаант сум буюу Сансараас зүүн тийш 10 орчим километрт ноцтой осол гарчээ. Тодруулбал, УБ-Завхан чиглэлд зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхлэгч Хараацайн жигүүр ХХК-ийн 8843 УНД улсын дугаартай том оврын автобус урсгал сөрж микро автобустай мөргөлдөж, 26 настай Д, 27 настай Б нарын амь насыг хохироосон байна. Тус хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
\