8o
Улаанбаатар хот
mobile menu

Хятадын шоронд 60 хоног өлсгөлөн зарласан гэх ташаа мэдээлэл гэв

2017-09-04 16:07:17

Хэд хоногийн өмнө “Хонконгоос гар утас, цахилгаан бараа Монгол руу зөөж амьдралаа залгуулдаг нэгэн монгол иргэн  Хятадын шоронд хоригдсон талаар мэдээлэл гарсан. Тус иргэн  харийн шоронд 60 хоног өлсгөлөн зарлаж, эцэст нь маш олон хүний тусламж дэмжлэгийн үр дүнд эх орондоо ирсэн талаар мэдээлэл гарсан. Тэгвэл тус мэдээлэл ташаа болохыг ГХЯ-аас мэдээллээ. 

Гадаад харилцааны яам “Монгол Улсын иргэн Б-тэй холбоотой асуудалд анхаарал хандуулж байгаа аж. Хулгайн хэргээр саатуулагдаж байх хугацаандаа эрүүл мэнд нь муудсан тул ар гэрийн хүсэлтээр бид удаа дараа БНХАУ руу хандаж байж наймдугаар сарын 18-нд хэргийг нь хэрэгсэхгүй болгож, эх оронд нь авчирсан.  Нийгмийн сүлжээгээр цацагдсан мэдээллийн тухайд түүнийг ирсний дараа хуурай дүү нь тараасан байсан. Ингэхдээ иргэн Б нь БНХАУ-ын шоронд хилс хэргээр саатуулагдаж, хууль хяналтын байгууллага нь шударга бус хандсаны улмаас 60 хоног өлсгөлөн зарласан гэх мэт ташаа мэдээлэл гаргасан нь маш харамсалтай. Тиймээс энэ талаар БНХАУ-ын Элчин сайдаар дамжуулан зөв ойлголт өгөхөөр ажиллаж байна. Бид ар гэрийнхэнтэй нь уулзсан. Гадаад харилцааны яаманд талархаж байгаагаа илэрхийлээд  нь энэ талаар залруулга мэдээлэл хийхээр болсон” гэлээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment