МАН-ын Удирдах зөвлөлийн хурал Төрийн ордонд эхэлсэн байна. Хурлаар Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байгаа юм байна. УИХ-ын ээлжит бус чуулганыг 2017 оны наймдугаар сарын 30-ны өдрөөс есдүгээр сарын 7-ны өдрүүдэд зарлан хуралдуулж, Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах, эсэх тухай асуудлыг хэлэлцэхээр тогтоосон. Түүний дараа Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдсан.
Хуульд заасан хугацааг баримталбал ирэх пүрэв гаригт багтаж УИХ асуудлыг хэлэлцэх ёстой. Тиймээс МАН-ын Удирдах зөвлөлийн өнөөдрийн хурлын хэлэлцэх гол асуудал Ерөнхий сайдыг огцруулах юм.