8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Прокурор "60 тэрбумын хэрэг"-ийг хааж, АТОЗ-өөс АТГ-д шаардлага хүргүүлсэн өдөр

2017-09-04 18:30:00

Намрын сэрүүн салхи үе үе хацар илбэнэ. Энд тэнд шарласан навчис ганц нэгээр харагдана. Намрын урь орсон энэ сайхан оройны мэндийг эрхэм уншигч танд хүргэе. Үдэш бүрийн энэ цаг мөчид хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу.

Шинжээчид эвлүүлэг биш гэдгийг тогтоосон байхад прокурор "60 тэрбумын хэрэг"-ийг хаажээ

Сүүлийн хоёр сонгууль дамнан "МАН-ын удирдах албан тушаалтнууд Төрийн албыг ашиг болгон үнэлж "60 тэрбум” төгрөгний 162 минутын бичлэг цацагдсан. Хэд хоногийн өмнө АТГ мэдээлэл хийж, 60 тэрбум төгрөгтэй холбоотой хэргийг шалгаж, хэд хэдэн хүнээс мэдүүлэг авсан талаар мэдээлэл өгч байсан.  Тэгвэл Улсын ерөнхий прокурорын газраас  "60 тэрбумын хэрэг"-ийг хаасан байна. Энэ талаар НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ХЯНАЛТАНД БАЙГАА ОЛНЫ АНХААРАЛ ТАТСАН ЗАРИМ ХЭРГҮҮДИЙН ШИЙДВЭРЛЭЛТ, ЯВЦ БАЙДЛЫН ТАЛААР НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ОРЛОГЧ, Ж.АРИУНАА ярилцлага өгсөн байна. 

Тэрбээр ярилцлагадаа "60 тэрбумын бичлэгтэй холбогдуулан Бичлэгтэй холбогдуулан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс 6 удаагийн шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур өөр шинжээчдийн бүрэлдэхүүнтэй 1 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан.  Олон нийтэд тараагдсан М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарын зургийг оруулсан мөн бичгийн хэлбэрээр текст оруулсан дуу, дүрсний бичлэгийн хувьд эвлүүлэг, монтаж хийгдсэн байна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Өөрөөр хэлбэл 3 хүний харилцан яриа бүхий дууны бичлэгт эвлүүлэг хийж дүрс, текст оруулж монтаж хийсэн гэдэг нь тогтоогдсон. Харин сүүлд шинээр гарч ирсэн зөвхөн дууны бичлэг болох 40 минут, 162 минутын гэх бичлэгүүд нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан "Шинжилгээний обьект нь эх хувь байна” гэсэн шаардлагыг хангаж чадаагүй учраас шинжилгээ хийж дүгнэлт гаргах боломжгүй гэсэн хариуг шинжилгээний байгууллагаас гаргасан байдаг. 

Бид аливаа хэрэг маргааныг шийдвэрлэхдээ зайлшгүй тусгай мэдлэг шаардагдсан тохиолдолд мэргэжлийн байгууллагад хандаж дүгнэлт гаргуулдаг. Гэтэл Шүүхийн шинжилгээний тухай хуульд шинжилгээний обьект нь заавал эх хувь байна гэдэг заалттай. Энэ утгаараа дээрх бичлэгүүд нь эх хувь биш хуулбар байсан тул шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй байдлыг бий болгосон байгаа.

Ер нь цаашид эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүндрэл бэрхшээл учруулж байгаа нэг асуудал бол Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан "Шинжилгээний обьект нь эх хувь байна” гэсэн заалт болоод байгаа учраас прокурорын байгууллагаас Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн зэрэг байгууллагад дээрх хуулийн заалтыг эргэж харах, дэлхий нийтийн жишигт нийцсэн техник тоног төхөөрөмж, өндөр мэдлэг боловсрол бүхий боловсон хүчинтэй болох тэдний чадавхыг дээшлүүлэхэд анхаарч ажиллах талаар албан бичиг хүргүүлэхээр тогтсон.

 Хэдийгээр олон нийтэд тараагдсан аудио бичлэгт шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй нөхцөл байдал үүссэн хэдий ч хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар 2014 онд Ц.Сандуй, А.Ганбаатар нар 2016 оны Улсын Их хурлын болон орон нутгийн сонгуульд оролцох Монгол Ардын намын бодлого, мөрийн хөтөлбөр, стратеги төлөвлөгөө, санхүүжилт зэргийн талаар ярилцаж байсан болох нь тогтоогдсон гэж үзсэн. Гэхдээ тухайн яриа, төлөвлөгөө нь бодит байдал дээр хэрэгжсэн нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй" хэмээн хэлсэн байна. 

 МАН-ын удирдлагуудтай холбоотой 90 минутын бичлэгийг эвлүүлэг биш гэдгийг АНУ-ын Нью-Йорк хотоос хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Тус дүгнэлтээр ямар нэгэн хасалт хийгдээгүй, эвлүүлэг хийгдээгүй, нэг цагт, нэг орчинд хийгдсэн, бичлэг хийсэн төхөөрөмжөө хөдөлгөөгүй байна гэсэн дүгнэлтийг АНУ-ын Нью-Йорк хотоос хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Гэвч Улсын Ерөнхий прокурорын зүгээс эвлүүлэг гэж үзээд  "60 тэрбумын хэрэг"-ийг хаажээ. 

Маршаллын арлууд, Бүгд Найрамдах Панам Улсад бүртгэлтэй оффшорчдоос мэдүүлэг авна

Засгийн газрын хуралдаанаар офшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг баталсан.  Ингэснээр хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг төрийн өндөр, удирдах албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд албан тушаал хаших хугацаандаа дээрх оффшор бүсэд банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглож байгаа юм.  

Засгийн газраас батлагдсан оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтад Бахамын болон Маршаллын арлууд, Бүгд Найрамдах Панам Улс, зэрэг 50 гаруй улсын нутаг дэвсгэр багтаад буй. Тэгэхээр эдгээр 50 гаруй улсын нутаг дэвсгэрт данс эзэмшдэг  хүмүүс мэдүүлгээ АТГ-д мэдүүлэх үүрэг хүлээх юм. Монгол Улсын иргэд оффшор бүсэд данс нээж, аж ахуй нэгж үүсгэн байгуулсан гэх асуудлыг шалгуулах тухай гомдол, мэдээллийн дагуу Эрүүгийн хуульд зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ. Түүнчлэн Улсын ерөнхий прокурорын газрын “Мөрдөн шалгах ажиллагааг байгууллагууд хамтран явуулах тухай” тогтоолын дагуу АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулагдан, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж эхэлсэн байна. 

Дэлхийн төр засгийн удирдагчид, парламентын гишүүд, нэр нөлөө бүхий хүмүүсийн оффшор данстай холбоотой баримтыг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооноос өнгөрсөн онд ил болгож тавьсан. Эдгээр баячууд дотор монголоос нэр бүхий 49 хүний нэр ил болоод байгаа. Эдгээр 49 хүнээс  20 нь улс төрд ажиллаж байсан, төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс багтаад байгаа. Тодруулбал, Сү.Батболд, Д.Цогтбаатар, Б.Дэлгэрсайхан, С.Баяр,  НИТХ-ын дарга Ц.Сандуйгийн төрсөн ах Ц.Сэргэлэн, Монгол улсын сангийн сайдаар ажиллаж байсан Я.Очирсүх,  Улаанбатар хотын захирагч асан Э.Бат-Үүлийн хүү Э.Чулуудай,  Барилга хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар нарын нэр дурьдагдсан. Тэгвэл эдгээр хүмүүс мэдүүлгээ хэрхэн өгөх нь ихээхэн анхаарал татаж байна. 

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ОФФШОРЧДЫГ МӨНГӨӨ  ОРУУЛЖ ИРЭХИЙГ УРИАЛСАН ХУГАЦАА ЭНЭ САРЫН 12-НД ДУУСНА 

Ерөнхийлөгч Х.Баттулга оффшорчдыг мөнгөө  оруулж ирэхийг уриалж, 49 хоногийн хугацаа өгсөн. Тус хугацаа энэ сарын 12-нд дуусна. Одоо найм хоногийн хугацаа үлдсэн байна. Ерөнхийлөгч сайн дураараа мөнгөө  оруулж ирэхийг уриалсан ч нэг нь ч  хүн иргэний зориг гаргаж, сайн дураараа мөнгөө оруулж ирсэнгүй. Нэг ёсондоо Ерөнхийлөгчийн үгийг оффшорчдын хэн нь  ч тоосонгүй.  

Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэхдээ "Төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүс, улстөрч, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд оффшор дансанд мөнгөн хөрөнгөө байршуулах нь тухайн хөрөнгийн гарал үүсэл хууль ёсны эсэх, татвараа шударгаар төлсөн эсэх, хөрөнгө орлогын мэдүүлгээ үнэн зөв мэдүүлсэн эсэх зэрэг олон эргэлзээг бий болгож, шударга ёсонд итгэх олон нийтийн итгэлийг бууруулж байна. Монгол Улс 2017 оныг хүртэл оффшор бүсэд данс эзэмших асуудлаар хууль, эрх зүйн ямар нэгэн зохицуулалтгүй явж ирснээс улбаалан улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд оффшорт данс эзэмшсэн тохиолдлууд байгаа тул олон улсад мөрддөг жишгээр эхний удаад тэдэнд ууч сэтгэлээр хандаж, оффшор данснаас нэн даруй мөнгөө татаж, Монгол Улсдаа оруулж ирэхийг уриалах нь зүйтэй хэмээн үзэж байна. Оффшор бүсэд данстай улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан 2017 оны долдугаар сарын 24-ний өдрөөс хойш 49 хоногийн дотор оффшор дансаа хааж, тэнд байршуулсан мөнгөн хөрөнгөө Монголын банкинд оруулж ирэхийг уриалж байна. Дурдсан хугацаанд Монголын банкууд руу татагдаагүй мөнгөн хөрөнгө, түүнийг эзэмшигчдийн асуудлыг холбогдох хуулийн дагуу илрүүлэн илчилж, зохих хариуцлага хүлээлгэх нь шударга ёсонд нийцнэ хэмээн үзэж байна" хэмээн хэлсэн. Ерөнхийлөгч тов тодорхой хугацаа заасан байхад нэг ч иргэн сайн дураараа мэдүүлсэнгүй. Харин одоо АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэгт оффшорчид хэрхэн мэдүүлгээ өгөх бол....

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат та “Монгол Улс бизнестээ эргэн ирлээ” гэж том ярих хэрэггүй

Монгол Улсын Засгийн газар, үнэт цаасны “Frontier” компанийн хамтран зохион байгуулж буй хөрөнгө оруулагчдын “Invest Mongolia” чуулга уулзалтад өнөөдөр эхэлсэн. Тус чуулга уулзалтанд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцож үг хэллээ. Тэрбээр тус чуулга уулзалтанд үг хэлэхдээ  “Гадаад талдаа Монгол Улсад итгэх итгэл эргэн сэргэж, Бизнес эрхлэлтийн орчны индексээр 2017 онд найман байраар урагшиллаа. Үүний нэгэн баталгаа нь энэ удаагийн хөрөнгө оруулагчдын чуулганд оролцогч олон улсын байгууллага, хөрөнгө оруулагчдын тоо өмнөх жилүүдийнхээс нэмэгдсэнээс харагдана. Гадаадын хөрөнгө оруулагчид “Монгол Улс бизнестээ эргэн ирлээ” гэж тодорхойлж буй ийм цаг үед энэ удаагийн чуулган болж байгаад Монгол Улсын Засгийн газар ихээхэн ач холбогдол өгч, үр дүн хүлээж байна. Хөрөнгө оруулагчид Та бүхний өмнө Монгол Улс нээлттэй засаглалтай, бизнесийн таатай орчинтой, бизнес хийх зах зээлтэй улс хэвээр байна. Монгол Улс бизнестээ эргэн ирлээ, Та бүхнийг урьж байна” хэмээн хэллээ.

Монголчуудын амьдрал өдрөөс өдөрт доройтож байгаа энэ үед ийм  мэдээ сонсоход таатай байгаа ч гэсэн итгэл үнэмшилгүй сонсогдож байна. Өнөөдөр есдүгээр сар гарсан ч алдрай бяцхан үрс маань хүүхдийн 20 мянган төгрөгөө авч чадаагүй байна. Шалтгаан нь санхүүжилт байхгүй. Одоогоос хоёр сарын өмнө Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Хүүхэд бүрт 20 мянган төгрөг өгөх ажил үргэлжилнэ. Өнгөрсөн 2016 онд  хүүхдийн мөнгөө авч чадаагүй хүүхдийн мөнгийг нөхөж олгоно” хэмээн Ерөнхийлөгчийн сонгуулийн ээлжит шоуг хийж байв. Гэтэл түүнээс хойш 1 сарын дараа хүүхдийн мөнгөө өгөх санхүүжилтгүй сууж байна. Бодит байдал ийм байхад хоосон дүр эсгэж “Монгол Улс бизнестээ эргэн ирлээ” том том юм ярих юм.

Мөн үүнээс гадна Төрийн эрх бариад буй Монгол Ардын Намын 2016 оны сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг үзвэл үнэхээр л улстөрч хүний зарчмыг барьсан олон сайхан нийгмийн халамжуудыг амласан. Залуу гэр бүл, 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш олон хүүхэдтэй гэр бүлийг тэргүүн ээлжинд орон сууцжуулах, орон сууцны түрээсээ урьдчилгаанд шилжүүлэн тооцуулдаг гадны орны туршлагаас нэвтрүүлэх бодлого баримтална гэсэн амлалт өгсөн. 

Хүүхэд төрүүлсэн ээжүүдэд даатгуулсан хэлбэрээс нь үл хамааран хөдөлмөрийн хөлснөөс адил хувиар тооцон тэтгэмж олгох эрх зүйн орчин бүрдүүлнэ гэх мэт гайхалтай сайхан амлалтуудыг 2020 оноос урьтаж хэрэгжүүлэх хэрэгтэй тухай амлалт өгч байсан. Гэтэл өнөөдөр энэ амлалтуудын нэгэн ч алга. Харин ч эсрэгээрээ долоон төрлийн татвар нэмсэн, ард түмний амьдрал өдрөөс өдөрт дордож байна.  Хэлсэн үгнээсээ эргэж буцдаг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат та эхлээд амласан  амлалтаа биелүүлнэ үү. 

Сансарын замд ноцтой осол гарч хоёр хүний амь нас хохирчээ

Өнгөрсөн сарын 19-ний өглөө  Булган аймгийн Рашаант сум буюу Сансараас зүүн тийш 10 орчим километрт ноцтой осол гарчээ. Тодруулбал, УБ-Завхан чиглэлд зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхлэгч Хараацайн жигүүр ХХК-ийн 8843 УНД улсын дугаартай том оврын автобус урсгал сөрж микро автобустай мөргөлдөж, 26 настай Д, 27 настай Б нарын амь насыг хохироосон байна. Тус хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатарын бухимдал

Унгарын нийслэл Будапешт хотноо  болсон  жүдо бөхийн ДАШТ амжилттай болж өчигдөр өндөрлөлөө. Монголын баг  тамирчид   нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтаар ДАШТ өндөрлүүллээ. Тэмцээний сүүлийн өдөр багийн төрөлд манай тамирчид Германы багтай оноолт таарч, ялагдал хүлээсэн. Энэ ялагдал багагүй шүүмжлэл хүртэж, нэлээд шүүмжилсэн сэтгэгдэл, пост хөвөрлөө.  Тэгвэл энэ талаар Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар өөрийн нүүр хуудсаараа дамжуулан ийн сэтгэгдлээ илэрхийлжээ.

Тэрбээр "Багийн барилдаанд тамирчид ялагдсаны төлөө ингэж бичих шаардлага байсан юмуу? Ялахын тулд тамирчид яаж хөдөлмөрлөж ямар олон зүйлийг золиослож, бэртэл гэмтэлийг даван туулж, маш олон аз жаргалаас татгалзаж байж, Эх орныхоо нэрийг дэлхийд гарган мандуулдагыг та нар минь ойлгох хэрэгтэй.

Дэвжээнд тамирчин хүн ялахын тулд гардаг, өөрт байгаа зүйлээ бүхнийг л гаргадаг, барилдаан таарах таарахгүй мөн гэндэж ялагдах тохиолдол маш олон байдаг, алдаан дээрээ суралцаад явах нь чухал, тамирчид ч бас хүн шүү дээ, дандаа ялна гэж юу байхав ямар робот биш. Эх орны нэрийг хэн гаргаж байна, эцсийн эцэст тамирчид л гаргаж, Улс төрийн нийгмийн бухимдалыг түр зуурч гэсэн мартуулж, ард түмэндээ сэтгэлийн жаргал эдлүүлдэг, цорын ганц эм нь энэ тамирчид чинь болчихоод байгааг зарим нэг нөхдүүд ойлгох хэрэгтэй. 
Энэ жилийн хувьд Монголын Жудочид болон, бусад спортын төрөл болох, чөлөөт бөх, боксийн тамирчид минь бүгд л бахдам бахархам сайхан, Амжилт гаргасаныг бид бүгд харсан үзсэн, энэ бүхний ард багш дасгалжуулагч, баг хамт олон аав ээж ах дүү найз нөхөд гээд бүхий л хүний хөлс хөдөлмөр зүрх сэтгэл шингэж байж амжилт гардаг.


13-р зуунд эр цэргүүдээрээ 
Дэлхийг байлдан дагуулж байсан бол 
21-р зуунд Эрэлхэг тамирчдаараа 
Дэлхийд гоёж бахархаж омогшиж байна шүү дээ. 
Тамирчдын сарын цалин 450 000 төгрөг үүнийг гэр бүл автобус унаа гээд бүгдэнд нь хүргэдэг.
Гадаадын тамирчид амжилт гаргахын тулд маш том эрдэм шинжилгээ анагаах ухааны бүхэл бүтэн баг ажиллаж байдаг.
Гэтэл манай тамирчид яг үнэндээ липтон цай, борцтой шөлөө идээд л барилдаж тэмцэлдэж байгаа шүү дээ.
Амжилт гаргасан ч бай гаргаагүй ч бай тамирчин хүнд хэлхээтэй хэдэн төмөр хэмхэрхий бие л үлддэг байсан 
Харин одоо Амжилт гаргасан тамирчдыг төрөөс харж үзэн, Ерөнхийлөгчийн тэтгэлэгт цалин олгодог болсон, энэ нь ирээдүйн тамирчдад урам зориг эрч хүч хайрлаж, амжилт гаргах хүсэл тэмүүлэл бий болгодог.Амжилтаа гаргасан тамирчинд нийгмийн баталгаа болдог. Үүнтэй холбоотойгоор маш олон хүүхэд спортоор хичээллэж эхэлсэн. Олон хүүхэд спортоор хичээллээд ирэхээр 
Эмэнд мөнгө зарахгүй 
Эрүүл иргэн өсөж торнидог.
Спорт ийм л ач тустай. 
Хэдхэн бор тамирчидаа 
Бурмаар биш Урмаар тэтгэж байгаарай.
Үргэлж дэмжиж хайрлаж огшиж байдаг Монголын ард түмэндээ талархал илэрхийлье. 
Та бүхэндээ сайхан сайхныг хүсье. 
Монголын тамирчдын яруу алдар бадартугай.
Монгол бөхийн босоо цагаан хийморь ивээх болтугай. 
Тамирчины ялалт хямдхан олдоогүй" гэжээ. 

Хятадын шоронд 60 хоног өлсгөлөн зарласан гэх ташаа мэдээлэл гэв

Хэд хоногийн өмнө “Хонконгоос гар утас, цахилгаан бараа Монгол руу зөөж амьдралаа залгуулдаг нэгэн монгол иргэн  Хятадын шоронд хоригдсон талаар мэдээлэл гарсан. Тус иргэн  харийн шоронд 60 хоног өлсгөлөн зарлаж, эцэст нь маш олон хүний тусламж дэмжлэгийн үр дүнд эх орондоо ирсэн талаар мэдээлэл гарсан. Тэгвэл тус мэдээлэл ташаа болохыг ГХЯ-аас мэдээллээ. 

Гадаад харилцааны яам “Монгол Улсын иргэн Б-тэй холбоотой асуудалд анхаарал хандуулж байгаа аж. Хулгайн хэргээр саатуулагдаж байх хугацаандаа эрүүл мэнд нь муудсан тул ар гэрийн хүсэлтээр бид удаа дараа БНХАУ руу хандаж байж наймдугаар сарын 18-нд хэргийг нь хэрэгсэхгүй болгож, эх оронд нь авчирсан.  Нийгмийн сүлжээгээр цацагдсан мэдээллийн тухайд түүнийг ирсний дараа хуурай дүү нь тараасан байсан. Ингэхдээ иргэн Б нь БНХАУ-ын шоронд хилс хэргээр саатуулагдаж, хууль хяналтын байгууллага нь шударга бус хандсаны улмаас 60 хоног өлсгөлөн зарласан гэх мэт ташаа мэдээлэл гаргасан нь маш харамсалтай. Тиймээс энэ талаар БНХАУ-ын Элчин сайдаар дамжуулан зөв ойлголт өгөхөөр ажиллаж байна. Бид ар гэрийнхэнтэй нь уулзсан. Гадаад харилцааны яаманд талархаж байгаагаа илэрхийлээд  нь энэ талаар залруулга мэдээлэл хийхээр болсон” гэлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Маниас долоон дор шаарнууд
Прокурор шүүх цагдаа нарын мэдлэг үнэн муу байна шүү хулгайчнараас илүү байж та нар шүүнэ шүү. Хоцрогдсон гарууд уу эсвэл цайрсан гарууд уу.ЦЕГ АТГ ШҮҮХ ПРОКУРОРЫН БАЙГУУЛАГЫН УДИРДЛАГЫГ СОЛЬ
2017/09/05 202.9.43.29
Ss
Nen darui huuli huchnii baiguullagiin udirdlagiig solih heregtei!!
2017/09/05 172.58.142.170
Ss
Huuliinhan heden gerbuliin karmand orson sh dee!! Toriig tseverleh tsag bolson!!
2017/09/05 172.58.142.170
traktoria
TIIMSHDE
2017/09/04 66.181.187.65
ЗОЧИН
зөв л шийдвэр гаргасан байгаа бүз дээ. хэлж төлөвлөснөө хэрэгжүүлээгүй юм чинь яах юм. хааж л таараа шдээ
2017/09/04 122.201.31.61
ЗОЧИН
наймалцсан юм алга, наймаалцах тухай ярьжээ. мэдрэл ээ
2017/09/04 122.201.31.61
ЗОЧИН
Хуулийн байгууллага нь төрийн албыг наймаалцаж байгаа энэ хэргийг өөгшүүлээд байвал Монгол улсд шудрага ёс шүүх яаж тогтох болж байна даа.Энэ асуудлыг улсын ерөнхийлөгч нь хүртэл үүрэг өгөөд байхад..
2017/09/04 202.9.43.245
  • Recent
  • Most Read
  • Most Comment