“МАН-ын нэр бүхий албан тушаалтнууд сонгуулийн дараа 60 тэрбум төгрөг босгох тухай” гэх 90 минутын бичлэг анх 2016 оны УИХ-ын орон нутгийн үеэр цацагдсан. Түүнээс хойш хоёр сонгууль дамнан "МАН-ын удирдах албан тушаалтнууд Төрийн албыг ашиг болгон үнэлж "60 тэрбум” төгрөгний 162 минутын бичлэг цацагдаад байна. Тус бичлэгт нэр дурьдагдсан МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, Ц.Сандуйн туслах А.Ганбаатар бүгд тус бичлэгний талаар хариулт өгсөн. Тодруулбал,
2017.08.16: МАН-ын Удирдах зөвлөл энэ өдөр хуралдаж, 60 тэрбумын схем тойрсон асуудлыг хэлэлцсэн байдаг. Тус удирдах зөвлөлийн хурал дээр Ц.Сандуйд хариуцлага хүлээлгэх талаар яригдсан ч “сайн” ах М.Энхболд өмөөрч авч үлдсэн. МАН-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үеэрээ “60 тэрбумын бичлэг анх гарахад нь би эвлүүлэг гэж хэлж байсан. Одоо ч энэ байр суурин дээрээ байгаа” хэмээн хэлсэн. Бичлэгдсэн анх цацагдсанаас өнөөдрийг хүртэл МАН-ын дарга М.Энхболд бичлэгийг эвлүүлэг гэсэн байр суурьтай байгаа.
2017.08.17: Төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр арилжихыг завдсан хэрэгт нэр холбогдоод байгаа МАН-ын гишүүн, “Шинэ Монгол хаадууд” группын захирал А.Ганбаатар анх удаа хэвлэлийн хурал хийсэн. Тус хэвлэлийн хурлын үеэр А.Ганбаатар “Г.Доржзодов өөрийнхөө хийсэн санхүүгийн схемийг бидэнд санал болгож надтай хэд хэдэн удаа уулзсан. “Та дарга нартаа танилцуулаад, зөвөөр ойлгуулаад өгөөч. Энэ схем ОХУ-д хэрэглэгддэг. 2012 онд АН хэрэглэсэн. 2016 онд хүчтэй сонгууль болно. Танай нам үүнийг ашиглабал ялах магадлал өндөр” гэж байсан хэмээн хэлсэн байдаг. Тус хэвлэлийн хуралд А.Ганбаатар 60 тэрбумын бичлэг эвлүүлэг биш, ийм яриа болсон нь үнэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн.
2017.08.16: Энэ өдөр МАН-ын УЗ-ийн хурал болсон. Уг хуралд МАН-ын УЗ-ийн гишүүн, НИТХ-ын дарга Ц.Сандуй 60 тэрбумын бичлэгийг бодит гэж хүлээн зөвшөөрсөн байдаг. Түүнийг ийм үг хэлсэний дараа МАН-ын УЗ-ийн гишүүд Ц.Сандуйг огцрох ёстой гэсэн байр суурьнаас хандсан байдаг.
Ард түмнийг басамжилсан прокурорын байгууллагын дүгнэлт
Ингээд бичлэгт нэр холбогдсон гурван хүний 2 нь ийм яриа болсон нь үнэн, бичлэг бодит гэдгийг хүлээн зөвшөөрчихөөд байхад Улсын Ерөнхий прокурорын газраас бичлэгийг хуурамч гэж үзээд хэргийг хаасан байна. Тодруулбал, өчигдөр НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ХЯНАЛТАНД БАЙГАА ОЛНЫ АНХААРАЛ ТАТСАН ЗАРИМ ХЭРГҮҮДИЙН ШИЙДВЭРЛЭЛТ, ЯВЦ БАЙДЛЫН ТАЛААР НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ОРЛОГЧ, Ж.АРИУНАА ярилцлага өгсөн байна. Монголын төрийг 60 тэрбумаар үнэлж, зарах асуудал яригдаж байхад бүхэл бүтэн Улсын Ерөнхий прокурорын газар нэг орлогчоороо яриа өгүүлчээд, хэргийг хаачихсан байх юм. Бичлэгтэй холбогдуулан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс 6 удаагийн шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур өөр шинжээчдийн бүрэлдэхүүнтэй 1 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан байна. Уг дүгнэлтээс М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарын зургийг оруулсан мөн бичгийн хэлбэрээр текст оруулсан дуу, дүрсний бичлэгийн хувьд эвлүүлэг, монтаж хийгдсэн байна гэсэн шинжээчийн дүгнэлт гаргажээ.
Харин сүүлд шинээр гарч ирсэн зөвхөн дууны бичлэг болох 40 минут, 162 минутын гэх бичлэгүүд нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан "Шинжилгээний обьект нь эх хувь байна” гэсэн шаардлагыг хангаж чадаагүй учраас шинжилгээ хийж дүгнэлт гаргах боломжгүй гэсэн хариуг прокурорын байгууллагаас гаргажээ. Төрийн эсрэг эргэсэн Эрүүгийн шинж чанартай ийм том хэргийг хуурч гэж жирийн нэгэн албан хаагчаар нэр төдий ярилцлага өгүүлж хаалгах хэрэг байна уу.
Үндсэндээ нэр холбогдсон этгээдүүд өөрсдөө хэргээ хүлээчээд байхад хуулийн байгууллага эвлүүлэг гэсэн хариу гаргаж хэргийг хааж байгаа нь тун хачирхалтай. Монголын хуулийн байгууллага илэрсэн хэрэг дээр ингэж ажилладаг уу. Аль эсвэл хэн нэгний ашиг сонирхолын нөлөө байна уу.
Уг нь 60 тэрбумын бичлэгийг эвлүүлэг биш гэдгийг анх цацагдах үед нь шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. МАН-ын удирдлагуудтай холбоотой 90 минутын бичлэгийг эвлүүлэг биш гэдгийг АНУ-ын Нью-Йорк хотоос хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Тус дүгнэлтээр ямар нэгэн хасалт хийгдээгүй, эвлүүлэг хийгдээгүй, нэг цагт, нэг орчинд хийгдсэн, бичлэг хийсэн төхөөрөмжөө хөдөлгөөгүй байна гэсэн дүгнэлтийг АНУ-ын Нью-Йорк хотоос хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Үндсэндээ нэр холбогдсон этгээдүүд өөрсдөө хэргээ хүлээчээд байхад хуулийн байгууллага эвлүүлэг гэсэн хариу гаргаж хэргийг хааж байгаа нь тун хачирхалтай. Монголын хуулийн байгууллага илэрсэн хэрэг дээр ингэж ажилладаг уу. Аль эсвэл хэн нэгний ашиг сонирхолын нөлөө байна уу.
Гэрч Г.Доржзодов ба золиослогдсон хувь заяа
60 тэрбумын бичлэгийг эвлүүлэг гэж үзээд хэргийг хааж байгаа юм бол гэрч Г.Доржзодов яах вэ. Хүн гүтгэсэн, бичлэг эвлүүлсэн хэрэгт орж, шоронд орох уу.
60 тэрбумын бичлэгийг олон нийтэд цацасан тэр үеэс эхлэн гэрч Г.Доржзодовын амь насанд заналхийлсээр ирсэн. Өнөөдөр тэр гэр орондоо тайван сайхан амьдарч чадахгүй, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийнд хоёр сар амьдарч байна. Эхнэр хүүхэд нь хотод амьдрах боломжгүй болсон учраас Хөвсгөл аймагт амьдрахаар явсан. Хэргийг илчилсэн цорын ганц гэрч Г.Доржзодовыг хуулиар хамгаалалтанд авах ёстой байсан ч хэд хэдэн удаа байцаалт авч, баривчлахыг ч завдсан.Цаашид ямар хувь заяа гэрч Г.Доржзодовыг хүлээж байна вэ.