Өнгөрсөн бямба гаригт буюу энэ сарын 2-ны өдөр бага насны хүүхэд газ үнэртэж амиа алсан харамсалтай хэрэг гарсан байна. Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн 19-р хороонд “14 настай эрэгтэй хүүхэд татаж унаад, нас барсан байна” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Уг мэдээллийн дагуу шалгахад тус дүүргийн 26-р хороонд суух, 15 настай эрэгтэй Ө нь ахуйн хэрэглээний газ үнэртэж байгаад ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байдалтай байсан байна. Одоогоор хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж.