“Баянзүрх дүүргийг хоёр хуваах асуудлыг дэмжиж байна”, “Дүүргийн АН-ыг эсэргүүцэж байна”, “АН хууль бус үйл ажиллагаагаа зогсоо”, “Баянзүрх дүүрэг Засаг даргагүй удаж байна”, “Иргэдэд төрийн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлж өг” хэмээн уриа лоозон барьсан 300 гаруй иргэн Баянзүрх дүүргийн гадна талбайд эсэргүүцэл илэрхийлэн жагсаж байна.
Жагсаж буй иргэд олон сараар тус дүүргийн газрын алба иргэдэд үйлчлээгүй. Баянзүрх дүүрэг газар нутгаар том учраас хоёр хуваахад болохгүй зүйл байхгүй, иргэдэд үйлчилгээгээ ойртуулах хэрэгтэй хэмээн энэхүү жагсаалыг зохион байгуулаад байгаа аж.