МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өчигдөр болсон. Хурлаас Засгийн газраа тогтвортой байлгах утга бүхий тогтоол гаргасан талаар эх сурвалж онцолж байна. Мөн үүнээс гадна гарын үсэг зурсан гишүүдийг намаас хөөх тухай яригдсан гэсэн мэдээлэл мөн гарсан. Энэ талаар УИХ-ын гишүүн М.ОЮУНЧИМЭГ-ээс тодрууллаа. М.ОЮУНЧИМЭГ гишүүн хэлэхдээ "Ард түмнийхээ өмнө амласан амлалтаа биелүүлье. Азаар нүүрс зэсний үнэ өссөн учраас эдийн засаг 5.6 хувийн өсөлттэй байна. Одоо харин бид банк санхүүгээ өөрчлөх Монгол Улс үнэлгээгээ нэмэгдүүлэх ийм ажлаа хиймээр байна гэсэн шаардлага тавьж байна. Бидэнд өгсөн итгэлийг ингэж хуурч болохгүй. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө бид чадах юмаа хийе гэж хүртэл хэлж байсан. Гэтэл хүчиндээд л хийсэн. Одоо бас хүчиндэх гээд байна. Мөн гишүүдийн гар утас руу хүртэл мессеж бичиж байна. Төрийн эрх барьж байгаа нам энэ байдлаа цэгцлэхгүй бол Монгол Улс хаашаа явах вэ. Шударга үнэний төлөө явж байгаа гишүүдээ хөөнө гэвэл бүлэг тарна гэсэн хариултыг өглөө.
М.ОЮУНЧИМЭГ: Шударга үнэний төлөө явж байгаа гишүүдээ хөөнө гэвэл бүлэг тарна
2017-09-05 14:00:00