МАН-ын 30 гишүүн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулахаар гарын үсэг зураад байгаа. Өнөөдрөөс эхлэн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр УИХ-ын гишүүн Ч.Улааныг Засгийн газар огцруулах бичигт гарын үсэг зурна гэсэн мэдээлэл гарсан. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Улаанаас тодрууллаа. УИХ-ын гишүүн Ч.Улаан хэлэхдээ "Би хулгайгаар гарын үсэг зурдаг хүн биш. Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурна гэвэл хэлж байгаад зурна. Надад нууж хаах зүйл байхгүй. Засгийн газар болон Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барьсан хүмүүст аль алинд нь зөв зүйл бий. Аль алинд нь алдаа ч бий. Бүлгээр асуудлаа ярина. Би гарын үсэг зураагүй" хэмээн хэллээ.
Ч.Улаан: Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурна гэвэл хэлж байгаад зурна
2017-09-05 17:51:34