Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шарил хадгалах газар 48 настай талийгаач Б-ийн цогцсыг сольсон хэрэг өнгөрсөн долоо хоногт гарчээ. Талийгаачийнхаа шарилыг тэнд хадгалуулсан иргэд ажил явдлыг нь өнгөрүүлэхийн өмнөх бэлтгэл ажлыг хангахаар өнгөрсөн баасан гаригийн шөнө очтол олдоогүй байна. Улмаар тус газарт байсан 60 гаруй хүний шарил дундаас хайгаад олоогүй, жижүүрийн эмч нар тодорхой хариу хэлж чадалгүй багагүй бухимдал үүсгэжээ.
Ингээд өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт Баянхонгор аймгийн Заг сум руу нэг шарил явуулсан, тэр байж магадгүй гэсэн таамаг гаргасан байна. Улмаар хоёр тал холбогдож, энэхүү хүнд нөхцөл байдлыг зохицуулж, шарилаа буцаан авчирч солилцжээ.