Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга Ц.Сандуй өнгөрсөн долоо хоногт албан тушаалаа өгөх тухайгаа мэдэгдэв. Хэн нэгэн ажлаа өгөх болгонд түүний орыг хэн залгах уу, хэн албан тушаалд нь очих бол. Би очих уу. Эсвэл тэр очих юм болов уу гэсэн яриа, таамаг гарч эхэлдэг. Энэ таамаг Ц.Сандуй ажлаа өгөхтэй зэрэгцэн мөн л гарч эхэлсэн юм. Ц.Сандуйг ажлаа өгөх тухай мэдэгдснээс хойш НИТХ-ын МАН-ын бүлгийн хэсэг төлөөлөгчид өөрсдийгөө тус албан тушаалд очих тухай бодож эхэлсэн сурагтай. Зарим нэг нь бүр өөрийгөө Ц.Сандуйгийн оронд очно гээд ярьж яваа гэнэ.
Ц.Сандуйг ажлаа өгөх тухай мэдэгдснээс хойш НИТХ-ын МАН-ын бүлгийн хэсэг төлөөлөгчид өөрсдийгөө тус албан тушаалд очих тухай бодож эхэлсэн сурагтай. Зарим нэг нь бүр өөрийгөө Ц.Сандуйгийн оронд очно гээд ярьж яваа гэнэ.
Тодруулбал НИТХ-ын төлөөлөгч“Оюун Ундраа” группын захирал С.Амарсайхан НИТХ-ын дарга болно гэх мэдээллийг тарааж эхэлсэн сурагтай. Тэгвэл С.Амарсайхан гэж хэн бэ. Тэрбээр улс төрд орж НИХТ-ын төлөөлөгчөөр сонгогдоно ажиллаж байгаад хэдий ч олонд сайн танигдаагүй нэгэн. Нийслэлийн МАН-ын хорооны даргын суудал түүнд тохирох уу. Тэрбээр өнгөрсөн УИХ-ын сонгуулиар намаа ялах үед нь нэгэн яамны дэд сайдад өрсөлдөж байсан удаатай. Гэхдээ тэнцээгүй хоосон хоцорсон гэдэг. Төрийн албанд бараг ажиллаж үзээгүй ямар ч туршлагагүй хэрнээ их хотыг удирдаж чадах уу. Удирдах нь юу л бол. Тэрбээр улстөрд хөл тавьж эхэлсэн цагаасаа хойш өөрийн бизнесээ өргөжүүлэхээс өөр хийсэн зүйл түүнд үгүй.
Төрийн албанд бараг ажиллаж үзээгүй ямар ч туршлагагүй хэрнээ их хотыг удирдаж чадах уу. Удирдах нь юу л бол. Тэрбээр улстөрд хөл тавьж эхэлсэн цагаасаа хойш өөрийн бизнесээ өргөжүүлэхээс өөр хийсэн зүйл түүнд үгүй.
Түүний хийсэн ажил гэвэл олон нийт илүү сайн мэдэх Раднаабазарыг Налайх дүүргийн Засаг дарга болгосон. Раднаабазар түүний хүн гэдгийг хэн хүнгүй мэднэ. Налайх дүүргийн Засаг дарга болохын өмнө Раднаабазарын хувьд “Оюуны Ундраа” группын Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан. Нүүрэн хэсэгт Раднаабазарыг гарч, хойноос нь С.Амарсайхан удирдаж байна гэж олон нийт шүүмжилдэг.
Ямартай ч С.Амарсайхан өөрийгөө НИТХ-ын даргын албан тушаалд очно гэдэгтээ бат итгэлтэй яваа сурагтай. Гэхдээ түүнийг журмын нөхөд нь төдийгүй учир мэдэх хүмүүс НИТХ-ын даргын албан тушаалд яагаад ч тэнцэхгүй гэдгийг хэлдэг гэнэ.
Д.Болор.