8o
Улаанбаатар хот
mobile menu

Ирэх өвлийн цаг агаарын урьдчилсан мэдээ

2017-09-06 10:50:00

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирэх өвлийн урьдчилсан төлвийг танилцууллаа.


АРАВДУГААР САРД


Агаарын дундаж температур Говь-Алтай, Өмнөговийн ихэнх нутаг, Ховд, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.5 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.



Хур тунадас Баян-Өлгийн хойд, Увсын баруун, Хөвсгөл, Дундговийн зүүн, Булганы баруун хойд, Төв аймгийн зүүн өмнөд, Хэнтий, Дорнодын өмнөд хэсэг, Архангай, Говь-Сүмбэр, Дорноговь, Сүхбаатарын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, Говь-Алтайн ихэнх нутаг, Ховд, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.


 

АРВАННЭГДҮГЭЭР САРД


Агаарын дундаж температур Ховд, Дундговь, Говь-Сүмбэр, Дорноговь, Сүхбаатарын ихэнх нутаг, Говь-Алтайн баруун, Өвөрхангай, Өмнөговийн зүүн, Төв, Хэнтий, Дорнодын өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.5 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.



Баян-Өлгий, Ховд, Өвөрхангайн хойд, Увсын өмнөд, Хөвсгөл, Хэнтийн зүүн, Булганы баруун хэсэг, Архангай, Сүхбаатар, Дорнодын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна.


 

АРВАНХОЁРДУГААР САРД


Агаарын дундаж температур Ховд, Дундговь, Говь-Сүмбэр, Дорноговийн ихэнх нутаг, Говь-Алтай, Сүхбаатарын баруун өмнөд, Өвөрхангайн зүүн хойд, Төв аймгийн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас 0,5-1,0 градусаар дулаан, Сэлэнгийн зүүн, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5 градусаар хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.



Баян-Өлгий, Хэнтийн хойд, Хөвсгөл, Говь-Алтай, Сүхбаатарын зүүн, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Булган, Сэлэнгэ, Өмнөговь, Дорнодын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, Ховдын ихэнх нутаг, Увсын өмнөд, Говь-Алтайн баруун, Завханы баруун өмнөд, Дундговь, Дорноговийн хойд, Төв аймгийн өмнөд хэсэг, Говь-Сүмбэрийн нутгаар уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй.


 

НЭГДҮГЭЭР САРД


Агаарын дундаж температур Хөвсгөлийн зүүн, Булганы хойд,  Сэлэнгийн баруун хэсгээр уур амьсгалын дунджаас  0.5 градусаар хүйтэн, Өмнөговь, Дорноговийн өмнөд, Сүхбаатарын баруун өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.



Ховдын ихэнх нутаг, Баян-Өлгийн өмнөд, Завханы зүүн өмнөд, Архангайн баруун өмнөд, Баянхонгорын хойд, Дундговийн баруун хэсэг, Өвөрхангайн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, Өмнөговийн өмнөд, Сүхбаатарын баруун өмнөд хэсэг, Дорноговийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй.

ХОЁРДУГААР САРД


Энэ сард агаарын дундаж температур Баян-Өлгийн ихэнх нутаг, Увсын баруун, Завханы зүүн өмнөд, Говь-Алтайн зүүн хойд, Баянхонгорын баруун хойд, Архангайн баруун өмнөд, Булган, Сэлэнгийн хойд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5 градусаар хүйтэн, Өмнөговийн зүүн, Хэнтийн зүүн өмнөд хэсэг, Дорноговь, Сүхбаатарын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.



Баян-Өлгийн ихэнх нутаг, Ховдын хойд, Увсын баруун, Говь-Алтайн зүүн хагас, Завханы зүүн өмнөд, Өвөрхангай, Өмнөговийн баруун хэсэг, Баянхонгор, Архангайн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, Төв, Сэлэнгэ, Дундговь, Өмнөговийн зүүн, Сүхбаатарын баруун хэсэг, Дорноговь, Хэнтийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар уг дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна.

Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment